Х.Нямбаатар: Нийтийн сайн сайхны төлөө зарим эрхийг хязгаарладаг

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 31

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2023.10.31/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Сүүлийн өдрүүдэд хотын тодорхой бүсүүдэд хувийн автомашинтай зорчход төлбөр авдаг болох тухай хуулийн төсөл иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлээд буй. Ийнхүү бусдын зорчих эрхийг хязгаарлаж буй нь хүний эрхийг зөрчиж байгаа явдал мөн эсэх тал дээр Хотын дарга Х.Нямбаатар "Хүний эрх гэдэг ойлголт бол нийтээрээ хууль тогтоох байгууллага хэм хэмжээ тогтоож, хязгаарлалт хийхийг хэлж байгаа юм. Ямар ч хуулийн зохицуулалт хийхгүйгээр яг одоогийнх шигээ түгжрээд байвал дараа жил гэхэд тэг зогсолт болно. Хэрвээ бид түгжрэл гэдэг зүйлтэй ухаалаг бөгөөд төлөвлөлттэй байдлаар шийдэл гаргахгүй бол бид дараа жил гэхэд энэ гудамжинд таг зогсоно. Үе үе өдөрт 5-6 удаа тэг зогсолт хийгдэж байгаа шүү дээ. Үүнийг хүний эрх гэх үү? Та бүхэн бодно биз. Би их, дээд сургуулиудад хүний эрхийн чиглэлээр хичээл зааж байсан. Хүний эрх, эрх чөлөө гэдэг бол тэр хүнд байгаа хууль тогтоомжоор олгогдож буй эдлэх эрхүүдийг хэлж байгаа юм. Нийтийн сайн сайхан, ашиг тусын төлөө зарим тохиолдолд зарим эрхүүдэд хязгаарлалт, зохицуулалт хийдэг. Ингэж ойлгох нь зөв гэж бодож байна" хэмээх тайлбар өглөө. 

 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ув(66.181.187.73) 2023 оны 11 сарын 02

Нэг хүний эрх ашиг гэж згзй\n Нийьийн эрх ашиг гэж буй. Дорвитой арга хэмжнэнүүдээ авххд яв. Дэмжиж бгаа нь их шзз!

0  |  0
тт(66.181.168.82) 2023 оны 10 сарын 31

юу гэлээ, өмчилсөн газраа өгөхгүй гэхэд айл зэргэлдээ айлуудын 60 хувь зөвшөөрсөн гээд шууд буулгаж, нүүлгэнэ гэл үү, бас . хичнээн хуулийн заалт зөрчиж байгаагаа хуульч гуай та мэдэж байна уу, тойрсон хуульч, эрхзүйч гэх долдойнууд чинь хэлж чадахгүй байгаа биз дээ. тэрнийгээ нийтийн сайн сайхны төлөө гэх гоё үгээр халхавчлахаа боль.

0  |  1
Новшнууд(202.126.90.90) 2023 оны 10 сарын 31

эднииг 24 оны сонгуулиар бүгдииг нь унагаая

0  |  2
Уншигч (43.242.243.197) 2023 оны 10 сарын 31

Хүний эрх хязгаартай байдаг юм үхэрүүд минь.

1  |  0
Уншигч(43.242.243.197) 2023 оны 10 сарын 31

Амныхаа зоргоор чалчдаг ухаангүй хүмүүс минь нийтийн эрх ашиг гэдэг юм байдаг юм.чиний орилох чинь өөрийнхөө хувийг бодсон өөдгүй санаа.ер нь монголчууд минь нийтээрээ түгжрэлгүй байхыг бодож хийх гэж байгаа ажлыг нь дэмжиж байгаач.сайхан түгжрэлгүй байя гэвэл ухаан зарж тэнэгтэхээ боль.монгол нутагт ганцаараа амьдарч байгаа юм хувиа бүү бод

1  |  0
зочин(202.131.241.13) 2023 оны 10 сарын 31

...........гэхдээ бас учиртай хандах хэрэгтэй ........аливаад эрсдэлийг тооцож байх ёстой.....

0  |  0
Иргэн(66.181.183.165) 2023 оны 10 сарын 31

Авилгал, хээл хахуул, хүнд суртал, эрх мэдлээ л улам хөгжүүлэх юм байна. Сонгуулийн өмнө гэнэт ухаан оров уу? Эрх барьсан 4-8 жилтэн та нар юу хийсэн юм бэ юу ч хийлгүй дэлхийд гайхагдсан авилгачин хээл хахуулчинь, ажилгүйдэл, ядууралыг дэлгэрүүлсэн орон болгосныг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч дүгнэлт өгөө биз дээ одоо чиний сонгуулийн өмнө хийж чадах юм энэ үү тэгээд та нар дахиад МАН-ыг дэмжээрээ гэх үү...

0  |  1
иргэн(202.9.47.21) 2023 оны 11 сарын 02

Импортоор иргэдийн оруулж ирэх автомашинд олгох дугаарыг хязгаарлана гэдэг нь тэдний эрхийг шууд зөрчиж байгаа хэрэг мөн. нөгөө талаар энэ нь дугаар олгох явцыг авилга болгон цэцэглүүлэхэд хүргэнэ. баячууд, дарга нарт дугаар олдоод энгийн иргэд дугаар авч чадахгүй болно гэсэн үг. ийм тэнэг шийвэр байж болохгүй.

2  |  2
иргэн(202.9.47.21) 2023 оны 10 сарын 31

\n

0  |  0
Top