Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.11.01/ боллоо. Хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийв.
Засгийн газраас "Эрдэнэс тавантолгой" ХХК-д Бүрэн эрхт төлөөлөгчийг томилж зургаан сарын хугацаанд ажилласан. Улмаар УИХ-аас дээрх хугацааг дахин зургаан сараар сунгаж байсан билээ. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс тавантолгой" ХХК-д Бүрэн эрхт төлөөлөгчийг дахин томилж ажиллуулахаар болсон талаар хэллээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Бүрэн эрхт төлөөлөгч нь хуулийн дагуу Засгийн газраас зургаан сарын хугацаатай ажилласан. УИХ-ын тогтоолоор дахин зургаан сарын хугацаатай ажилласан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Бүрэн эрхт төлөөлөгчийн ажилласан байдлыг хэлэлцлээ. Өндрөөр үнэлж, ач холбогдлыг улам баталгаажуулах, шинэ түвшинд гаргах шаардлагатай гэж үзлээ. Улмаар арваннэгдүгээр сарын 26-нд Бүрэн эрхт төлөөлөгчийн дахин томилж ажиллуулах нь зөв гэж шийдлээ. Тэр хүртэлх хугацаанд Дотоод шалгалт, аудитын газрын даргыг Түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулах шийдэлд хүрлээ" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
SEKSDN80955877