Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.11.01/ боллоо. Хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийв.
Тэрбээр "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт Шинжилгээний баг 32 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаад эрсдлийг тооцож гаргасан. Энэ салбарт 1900 гаруй төрлийн эрсдэл байна гэж үзэж байна. Энэ эрсдлийг арилгаж, хүн төвтэй боломжийг бүрдүүлснээрээ төрийн үйлчилгээ үр дүнтэй болно.Хөдөлмөр, халамж, нийгмийн даатгалын үйлчилгээг иргэн бүр авдаг. Эдгээр үйлчилгээний 70 орчим хувь уламжлалт цаасан харилцаан дээр явж байна. Ирэх сарын 1-нээс эхэлж хүнд суртлыг байхгүй болгоно" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )