Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.11.01/ боллоо. Хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан нар мэдээлэл хийв.
Тэрбээр "Монгол Улсын Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондын өрөө өөрийн эх үүсвэрээр 100 хувь төлж дууслаа. Өөрөөр хэлбэл, аравдугаар сарын 13-ны өдөр 500 сая ам.долларын өрийг төлж барагдуулснаар олон улсын хөрөнгө оруулагчид болон Засгийн газрын мөнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүллээ. Энэхүү 500 сая ам.долларын бондыг 2018 онд гаргасан. Ийнхүү өрөө барагдуулсан нь цаашид үйл ажиллагаагаа тогтвортой явуулах сайхан мэдээ байна" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 1 )
ашгүй дээ өргүй бол баян шүү