Асралт хайрхан уул орчмын АЖ-ын зам, чиглэлийн дагуу тэмдэглэгээ хийж, отоглох цэг байгууллаа

2023 оны 11 сарын 07

Хан Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан уулын чиглэлд жилдээ 1000 орчим иргэн явган болон уулын аяллаар зорчдог. Явган аялал, алхалт хийхэд нэн тохиромжтой, уулчдын босго хэмээн нэрлэгдэж, жилээс жилд тус чиглэлд зорчих иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна.

Иймд тухайн чиглэлд аялах, зорчих иргэдийн хэрэгцээ шаардлага нэгэнт үүссэн тул тухайн орчмын экосистемийг хамгаалах, батлагдсан зам, чиглэл, тэмдэг тэмдэглэгээ зайлшгүй шаардлагатай болсон.

Иргэд ууланд төөрч будилах, тодорхой чиглэл, тэмдэглэгээгүй замаар зорчин гэмтэж, бэртэх нөхцөл үүсэхээс сэргийлж БОАЖ-ын Сайдын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/183 дугаар тушаалаар Асралт хайрхан уул орчмын аялал жуулчлалын зам, чиглэлийг батлуулж, батлагдсан зам, чиглэлийн дагуу олон улсад түгээмэл хэрэглэгддэг аяллын замын тэмдэг, тэмдэглэгээ хийлээ. Мөн замын дунд түр амрах цэг 2, отоглох цэг нэгийг байгуулах ажлыг Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Мазаалай аялагчдын клубтэй хамтран хийж гүйцэтгэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top