ЗАСГИЙН ГАЗАР: ХАҮТ-ын тухай хуулийг шинэчилж, өргөн барихаар боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 11 сарын 08

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.11.08/ боллоо. Хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийв. 

Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг шинэчилж, Засгийн газраас өргөн барихаар боллоо. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд тус танхимынхантай зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан. Эрх зүйн орчны тав орчих хуулийг шинэчилэхээр болсон. Танхимын хуулиар бүтэцийг өөрчилнө. Танхимыг бүрдүүлж байгаа салбар танхим, мэргэжлийн холбоод нь салбар бүрийг төлөөлдөг болно" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top