Ирэх мягмар гарагт БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 11 сарын 12

Монгол бахархлын өдрийг 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн ирсэн билээ. Тэгвэл энэ жилийн Монгол бахархлын өдөр энэ сарын 14-ний өдөр тохиож байна. Өөрөөр хэлбэл, Их Эзэн Чингис хааны мэндэлсэн 860 жилийн ойн өдөр юм. 

Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дорж(66.181.180.164) 2023 оны 11 сарын 13

Үхсэний бахархалын өлөр чингис ээ сайн мэлэхгүй байж ёстой болимоор юм аа хүн арл нь ядуугийн туйл бөөн өр ширтэй хүүхдшүд хөгшил нь бөөн өвчин үүрлэсэн үалуучууд нь хорт хавдар гэнэт үхнэ ийм байж юун бахархалын өдөр ичээч арл түмнээ нэг ч удаа бодож бсан уу тэтгэвэр гэсэн чинь ёстой хогийн насаараа ажил хийгээгүй хүмүүсийн тэтэгэвэр насаараа ажил хийсэн хүнтэй тэнцуу төрд насаараа зүйтгэсэн мөртлөө өртэй байшинтай ийм балай өдөр хийхээ болиод ард түмнийхээ төлөө бодитой зүйл хийвэл харин баярлах байхаа

0  |  0
Зочин(86.111.138.233) 2023 оны 11 сарын 12

Бахархах зүйлтэй ,Бахархалын өдөртэй мундаг юмаа Монголчуудааа\n

0  |  0
Чааваас(172.91.183.102) 2023 оны 11 сарын 12

Юугаар ч бахархах вэ дээ. Түгжрэл,утаа, авлига, ядуурлаар уу?

0  |  0
Zochin(66.181.186.59) 2023 оны 11 сарын 12

Bayariig utgaar ni temdeglene.Iim bhad uld oron ysj hugjih be de.

0  |  0
Top