Б.Жавхлан: Барилгын салбарт 700 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 11 сарын 14

УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийг эцэслэн баталсан билээ. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан нар өчигдөр /2023.11.13/ мэдээлэл хийв. 

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Ирэх жилээс Боловсролын багц хууль болон Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлнэ. Эдгээр хуулийг дагаад шууд зардал нэмэгдэж байгаа зүйл бий. Мөн олимп, сонгууль болно. Эрдэнбүрэнгийн УЦС-ын нөхөн олговрууд ч туссан. 4.9 их наядын 300 тэрбум буюу 5 хүрэхгүй хувь нь өмнөх жилийнхээс нэмэгдэж буй хөрөнгө оруулалтууд. Эрчим хүч, зам тээвэр, дэд бүтэц зэрэг өндөр өртөг шаардлагатай зүйлүүддээ бид гадаад зээл тусламж ашиглахаас өөр арга байхгүй. Ирэх жил шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ялангуяа эрчим хүч, аж үйлдвэрийн сэргэлтийг дэмждэг зам тээврийн салбарт томоохон хөрөнгө оруулалтын жил байх болно.

Зарим тоо дурдвал, Эрчим хүчний салбарт 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Төсөв болон гадаад зээл тусламж нийлээд гэсэн үг. Ингэснээр 10-13 хувиар нөөц нэмэгдэнэ. Зам тээврийн салбарт 2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, 1000 гаруй замын эхлэл болон үргэлжлэл хийгдэнэ. Мөн 350 тэрбум төгрөгөөр анх удаа их засвар хийнэ. Үүнийг дэлхийн банкны урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ. 2000 оноос эхэлсэн мянганы зам 2022 онд амжилттай дууссан. Энэхүү 7000 км урт улсын чанартай зам эхнээсээ засвар нэхээд эхэлсэн. ЗТХЯ-ны гаргасан тооцооллоор жилд 500 тэрбум төгрөг шаардлагатай. БХБЯ-нд шилжих, шинээр нийлээд 700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Хойд, урд хоёр хил дээр барилгын материалын чанар шалгах байгууламж баригдана. Эрүүл мэндийн салбарт бид зураг төсөл нь хийгдсэн эмнэлгийн цогцолборуудыг эхлүүлж байгаа" хэмээсэн байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ө(66.181.184.52) 2023 оны 11 сарын 18

Өөрсдийнхөө бизнесийг дэмжээд

0  |  0
loan(103.43.34.88) 2023 оны 11 сарын 15

Сайн байна уу, танд хамгийн найдвартай, найдвартай компаниас зээл хэрэгтэй юу?\nдэлхий дээр? Хэрэв тийм бол одоо бидэнтэй холбоо бариарай, бид бүгдэд нь зээл санал болгож байна\nхайгчдын ангилал нь компани эсвэл ажилтнуудын хэрэглээ юм. Бид санал болгож байна\n3%-ийн хүүтэй зээл, Whats-app 447918234523-ээр холбогдоно уу.\nushaservicesonline@gmail.com

0  |  0
Top