Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьж байгаа мэт хуурамч видео тараасан хоёр хүнийг шалгаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 11 сарын 20

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хятад хэлээр ярьж байгаа дүрс бүхий бичлэг өнгөрсөн амралтын өдөр цахим орчинд түгсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр /2023.11.20/ мэдээлэл хийлээ. Мэдээллийнхээ эхэнд "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн мэдээлэл гарах болсон. Тиймээс ЕТГ-аас мэдэгдэл гаргаж байна" хэмээн тодотголоо.

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хуурамч мэдээлэл гарах боллоо. Хятад хэлээр ярьж байгаа мэт хуурамч мэдээлэл нь хоёр хөршийн харилцаанд муугаар нөлөөлөх ноцтой үйлдэл юм. Төрийн тэргүүний нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаалдаг. Хууль бус үйлдлийг таслан зогоолгохоор хууль, хяналтын байгууллагад хандаж байна. Цахим орчинд гарсны дараа хуурамч мэдээлэл гэдгийг хэлсэн, мэдээлсэн. Бид хуулийн байгууллагад хандсан, холбогдох ажиллагаа явуулж байна. Анх олон нийтийн сүлжээнд цацсан хүмүүсийг тогтоосон. Хоёр хүнийг шалгаж байгаа, хуулийнхан дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх" гэлээ.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АМГАА(202.21.109.26) 2023 оны 11 сарын 22

ЗӨВ ... ШАЛГАХ ЁСТОЙ ҮЙЛДЭЛ ЯАГААД ХЭНИЙ ДААЛГАВАРААР ЯМАР ЗОРИЛГООР ИЙМ ЮМ ХИЙДЭГ ЮМ

0  |  0
Зочин(66.181.178.153) 2023 оны 11 сарын 21

Ард түмэн ядуу, ажлын байр, утаа, түгжрэл, өвчлөл, авилгал гээд шийдэх олон асуудал байхад энэ нэг муруй амтай Содбаатар хийх юмаа олж ядаж дээ.

0  |  0
boldoo(178.174.229.45) 2023 оны 11 сарын 21

HENTIINGEES GARALTAI N UNEN BOLOVCH UIL AJILAGGAA N MONGOL ULSIIN ESREG JN ;saijruulsan tulsh gj horoor bid bugdiig horduulj alaad duuslaa ene UHNA GUAN SAGSUU BANDI

0  |  0
Top