"Ерөнхийлөгчийн хамгаалалт"-тай ГҮРГЭР САЙД 

Б.Төрбат | Zindaa.mn
2023 оны 11 сарын 23

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт удирдаж, толгойлж байгаа салбартаа "гал алдсан" сайд нар улс төрийн хариуцлага хүлээж ажлаа өгсөн жишээ олон бий. Тухайлбал, Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Л.Халтар Дарханы замын асуудлаар ажлаа өгсөн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэл "Улны айл" гэх үг хэлснийхээ төлөө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон шатахууны хомсдол үүсгэсэн гэх шалтгаанаар суудлаасаа бууж байв. Хамгийн ойрын жишээ гэхэд, "Ногоон автобус"-ны хэрэгт бүдэрсэн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Хотын дарга асан Д.Сумъяабазар нар байна. Тэд улс төрийн хариуцлага хүлээж ажлаа өгсөн. Одоо нэг нь яллагдагчаар татагдаж, нөгөө нь хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа билээ. 

Тэгвэл албан тушаалаасаа чөлөөлөгдөж, ажлаа хүлээлгэж өгөх "болзол хангасан" дараагийн сайдаар Г.Сайханбаяр нэрлэгдэж байна.

Харамсалтай нь, батлан хамгаалахын салбарыг толгойлж байгаа мань эр эсрэгээрээ суудлаасаа "тас зуурсан" хэвээр байна. Түүгээр ч зогсохгүй энхийн цагт цэрэг эрс амиа алдах, бэртэж гэмтэх явдлыг үл тоож, "ЦЭРЭГТ ЯРГАЛАЛТ, ДЭГЛЭЛТ БАЙХГҮЙ" гэдэг үгийг хээв нэг хэлж зогсоно. Гэтэл түүнийг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх энэ цаг үед цэрэг амиа алдсан, бэртэж гэмтсэн хэдэн тохиолдол гарлаа.

Хамгийн сүүлд, Зэвсэгт хүчний 326 дугаар цэргийн ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Д амиа алдсан явдал нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Талийгаачийн аав  У.Ганбат "Миний хүү 4-р курсын оюутан байж байгаад цэрэгт явсан. Хорин хэдхэн насандаа бурхны оронд заларлаа. Ганц л хүсэх зүйл байна. Хэргийг нь үнэн, зөв шийдээсэй. Тэрийг л хүлээж байна. Би хүүгээ өнгөрсөн гээд хаяхгүй. Чадахаар явна. Надад зүгээр зориг л байна. Надад зүрх байхгүй болчихсон. Тэртээ тэргүй би зүрхээ сугалуулчихсан. Надад айж, ичих зүйл байхгүй. Би үхнэ үү хамаагүй" хэмээн Zarig.mn сайтаас зохион байгуулсан "ДАХИАД ӨГӨХ АМЬ АЛГА, ОДОО ЗОГС" хэлэлцүүлгийн үеэр ярьсан байдаг. 

Гэтэл Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр сэтгүүлчид синсаац хөөж байна гэх утгагүй үгийг дайв. Хариуцлага хүлээх үү... гэх сэтгүүлчийн асуултад ч хариулт өгөлгүй яваад өгч харагдана билээ.

Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн гэж ярьдаг. Хэрэв энэ үнэн бол Г.Сайханбаяр сайдын ард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байдаг, "хамгаалдаг" болж таарна. "Ерөнхийлөгчийн хамгаалалт"-тай хүн сайдын суудлаасаа тас зуураад гүрийгээд байхаас өөр яах ч билээ дээ. 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.131.230.162) 2023 оны 11 сарын 24

Монгол улсын батлан хамггалах бол манай орны тусгаар тогтнолын баталгаа. Хэнийгээ томилж огцрууах нь Монгол төрийн ажил. Сэтгүүлч нэртэй боловсролгүймалнууд нүүр багтахгүй газар л уу хамраа бүү шургуул.

0  |  0
к(103.212.119.154) 2023 оны 11 сарын 24

Дэндүү өрөвдөлтэй, муйхар мал юм

0  |  0
S(59.153.112.128) 2023 оны 11 сарын 23

SEKSDN80955877

0  |  0
Зочин(66.181.179.215) 2023 оны 11 сарын 23

Хүрэлсүх найзыгаа огцруулж чадахгүй бол өөрөө огцор

1  |  0
Байлдагч цэрэг(66.181.182.62) 2023 оны 11 сарын 23

Болохгүй бол хоёуланг нь огцоруулнадаа!!!!!

3  |  0
Зочин(66.181.182.44) 2023 оны 11 сарын 23

Тэнэгдүү юм бишүү

2  |  0
зочин(66.181.166.196) 2023 оны 11 сарын 23

Сайн шахаад өгвөл Хүрэлсүх энэнээсээ эртхэн салахаас өөр аргагүй л болно доо, үгүй гэвэл өөрт нь л аюул нүүрлэнэ дээ, угаасаа ч нэг их өндөр рейтингтэй байгаа биш

1  |  0
ТАС(103.212.119.154) 2023 оны 11 сарын 23

Цаг үеэ ч мэдэрдэггүй, болж буй үйл явдлыг ч ойлгодоггүй, бодит амьдралаас хэтэрхий тасархай, том татаастай хүн байна.

1  |  1
Зочин(202.9.46.56) 2023 оны 11 сарын 23

Хүрэлсүх савраа тат

2  |  0
Г.Гомбо(103.57.93.17) 2023 оны 11 сарын 23

Өнөөгийн манай цэргийн ангиудад хатуу шаардлага биш, харгислал бүр яргалал яваад байгаа нь гол асуудал байх аа. Анги салбарын дарга нар юу болоод байгааг анхаарахгүй мэдэх ч үгүй таахалзаж байхад нь их бага нэгж хариуцсан хөөрүү сагсуу, дээрэнгүй жижиг дарга нар цэрэг дэглээд байдаг бололтой. Жинхэнэ ”грамотный” офицер ховор байна даа. Дээрхэн цагт бол Офицерийн нэр төр гэж эрхэм юм, бараг сахиус, шүтээн шиг юм байлаа шүү дээ. Харин өнөөдөр ”-Би чинь цэрэгтэй ажилласаар байгаад ийм түргэн ууртай, хүнд гар хүрчих гээд байдаг болчихсон хүн. Уучлаарай гэж ярьж явдаг дарга нар ч байх юм.

0  |  0
зочин(66.181.181.147) 2023 оны 11 сарын 23

цэргийн хуулиар л явж алба хаана даа харин манай эцэг эхчүүд цэргийн албыг буруутгахаасаа өмнө манай хүүхэд суурь өвчтэй басйан уу гэдгийг бодох цаг болсон байна эрүүл биш хүн цэргийн шаардлагы яаж даахав дээ тйимээс өвчтэй хүмүүсийг авахаа болих хэрэгтэй шүү

1  |  0
Зочин(202.9.40.125) 2023 оны 11 сарын 23

Удаа дараа цэрэг амь насаа алдаж бгаа нь” улны айлууд” гэж хэлснээс бага хэрэг юм байлгүй дээ

0  |  1
Top