Тоос сорогчоос 750 мянган еврогийн үнэ бүхий бөгж гарч иржээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 12

 

Парисын тансаг зэрэглэлийн “Ritz” зочид буудалд алдагдсан 750 мянган еврогийн үнэ бүхий очир эрдэнийн шигтгээтэй бөгж тоос сорогчоос гарч иржээ. Эзэн нь бөгжийг нь зочид буудлын үйлчилгээний албаныхан хулгайлсан гэж үзэн, цагдаа дуудсан байна.

“Le Parisien” хэвлэлд мэдээлснээр, алдарт зочид буудлын хамгаалагчид бөгжийг тоос сорогчоос олжээ. Бөгжний эзэн Парисаас Лондон явсан ба эргэн ирж, бөгжөө авах гэнэ. Парисын төв байрладаг таван одтой “Ritz” зочид буудлаас үнэт эдлэл өмнө ч алдагдаж байжээ. 2018 онд сүхээр зэвсэглэсэн этгээдүүд зочид буудлын дотор байрладаг үнэт эдлэлийн дэлгүүрийг тонож, хэдэн сая еврогийн үнэт эдлэл хулгайлж байжээ. Мөн онд Саудын арабын хааны гэр бүлийн гишүүн 800 мянган еврогийн үнэтэй үнэт эдлэлүүдээ өрөөнөөсөө алдаж байсан аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нямжав(66.181.188.231) 2023 оны 12 сарын 12

Энэ чинь нөгөө нямтайширийн охины бөгж байна. Үнэ нь яг байна. Бушуу очиж аваачээ.

0  |  0
Top