Британийн цайзаас Шотландын хатан хааны үнэт эдлэл алдагдав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 24

Их Британийн Баруун Сассекс гүнлэг дэх Эрандел цайзаас нийт 1.4 сая гаруй үнэ бүхий үнэт эрдэнийн зүйлс алдагджээ.

ВВС агентлагийн мэдээллээр, алдагдсан зүйлс дунд Шотландын хатан хаан Мэри Стюарт (1542-1567 онуудад хаан ширээнд сууж байсан)-ын алтан эрх байсан гэнэ. 1987 онд Мэри Стюарт цаазлуулахдаа энэхүү алтан эрхийг зүүж байжээ. Хулгайлагдсан эд зүйлс үнэт металл, эрдэнэсээр хийгдсэнээс гадна түүхэн өвийн хувьд болон Эрандел цайзыг эзэмшдэг байсан Ховардын угсааны Норфолк гүнгийн цуглуулгын хосгүй эд зүйлсийн хувьд үнэлж баршгүй юм гэж цайзын зөвлөлийн төлөөлөгч мэдэгджээ.

Хулгай баасан гарагийн орой гарчээ. Дохиолол орон нутгийн цагаар 22.30 цагт ажиллаж эхэлсний дараахан цагдаа нар ирсэн байна. Үнэт эд зүйлсийг Эрандел цайзын үзэсгэлэнгийн танхимуудын нэгээс алджээ.

Мэри Стюарт 1542 онд төржээ. Төрөөд удаагүй байхад нь түүний эцэг Яков хаан нас барж, удалгүй Мэриг Шотландын хатан хаанд өргөмжилжээ. 1548 онд түүнийг насанд хүрэх хүртэл улсаа удирдаж байсан эх Мэри де Гиз охиноо франц руу илгээжээ. 1558 онд түүний үеэл I Элизабет Английн хаан ширээнд залрахад Мэри Стюарт VII Генрих хааны ач охины хувьд Английн хаан ширээг залгамжлах ёстой хэмээн шаардаж байв. 1567 онд Шотландын хаан ширээнээс татгалзахаас өөр аргагүйд хүрсэн ба дараа жил нь Элизабетаас дэмжлэг авах зорилгоор Английг зорьжээ. Гэвч Англид хөл тавимагц түүнийг шоронд хорьж, 1587 онд төрөөс урвасан гэж үзэн цаазаар аваачжээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
х(122.201.23.219) 2021 оны 05 сарын 24

Он сарууд нь будилуулчих юм аа ккк.

0  |  0
Top