Шотландаас 1.2 тэрбум жилийн өмнө унасан солирын тогоо олдлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 11

Шотландын баруун хойд зүгт орших Уллапүүл хотоос 1.2 тэрбум жилийн өмнө унасан солирын тогоог эрдэмтдийн баг илрүүлжээ. Хөрсний сийрэгжилт, газар хөдлөлтийн улмаас олон тэрбум жилийн өмнө унасан тогооны солир ил гарч ирсэн нь энэ аж. Оксфорд болон Абердин хотын их сургуулийн эрдэмтэд 2008 онд Уллапүүл орчимд солир унасан байж болзошгүй шинж тэмдэг байгааг илрүүлж малтлагын хэд, хэдэн экспедиц явуулсан нь амжилт олоогүй юм. Тухайн үед Уллапүүл орчимд унасан солир цагт 61.1 км-ийн хурдтайгаар дэлхийг мөргөсөн байж болзошгүй гэдгийг эрдэмтэд эхний ээлжид олж тогтоогоод байна. Хэдийгээр солирын тогоо бүтнээр олдоогүй ч үлдсэн хэсэг, солирын хурд зэргийг тооцоолон 19.3 км орчим голчтой солирын тогоо байсныг тогтоожээ.

“Энэ хэмжээний солир дэлхийн тогтсон цаг уурт хангалттай нөлөө үзүүлэхүйц үр дагавар тарина. Тухайн үед дэлхий гараг дөнгөж бүрэлдэж эхэлж байсан, одоогийнхоос харьцангуй залуу байсан бөгөөд дэлхийн цаг уурыг өөрчлөх жижиг хэмжээний үзэгдэл байсныг үгүйсгэхгүй” гэж Оксфордын их сургуулийн судлаач эрдэмтэн Кен Амор ярьжээ.

Их Британийн эзэн хааны дэргэдэх шинжлэх ухааны академийн тооцоолж буйгаар ийм хэмжээний үзэгдэл 100 мянган жилд нэг удаа давтагддаг бөгөөд 2060-аад оны орчимд дахин ийм төрлийн үзэгдэл болох өндөр магадлалтай гэж үзээд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top