ОХУ-аас Монголд нийлүүлэх цахилгаанаа ХОЁР ДАХИН БУУРУУЛНА

2023 оны 12 сарын 13

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг танилцууллаа.
(2023.12.13)


Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлээд ОХУ-аас Монгол Улс руу нийлүүлдэг эрчим хүчний хэмжээгээ хоёр дахин бууруулахаа өчигдөр амаар болон бичгээр ирүүллсэн. Ингэхдээ 150 МВт-аас илүү эрчим хүч нийлүүлэх боломжгүй гэж мэдэгдлээ. Орос улс  дотоодынхаа эрчим хүчний чадлыг хангах үүднээс экспортоо багасгах шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн.

Иймд Монгол Улсад эрчим хүчний чадлын дутагдал үүсэх эрсдэл байгаа учраас өнөөдрөөс эхлэн хэрэглэгчдийн цахилгаанд тодорхой хязгаарлалтыг хийнэ. Төвийн эрчим хүчний нэгдсэн системд харьяалагдах Улаанбаатар хот, 6 аймаг 150 суманд өдөрт гурван цаг цахилгааны хязгаарлалт хийх төлөвлөгөө гаргаад байна.

 

Эрчим хүч нийлүүлэгч талаас цахилгаан гурван үндсэн шалтгаан дурдсан.

Эхнийх нь ОХУ-ын нэр бүхий хоёр цахилгаан станц дээр гэмтэл гарсан байна. Эхний цахилгаан станц дээр 235 МВт-ийн 1 блок эвдэрч зогссон. Хэзээ буцаж ашиглалтад орохыг одоогоор мэдэгдээгүй.

Хоёрдугаарт, 2023 онд нэр бүхий станц дээр 230 МВт-ийн хоёр блок буюу нийтдээ 500 МВт-ийн шинэчлэл хийж байсан. Энэ нь өнөөдрийн байдлаар ашиглалтад ороогүй учраас ОХУ-ын муж цахилгааны дутагдалд орсон гэдэг зүйлийг ярьж байна." гэв.

Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням "Аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүйгээр хязгаарлалт хийнэ. Үүсэн нөхцөл байдалтай холбоотойгоор эрчим хүчний хэмнэлт хийхийг иргэдэд уриалж байна. Ингэснээр бидэнд хүндрэл бага гарна." гэв.

МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕОГООР ХҮЛЭЭН АВАХ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Яана даа(64.119.30.83) 2023 оны 12 сарын 15

Зөвхөн 13-нд л ачааллыг бууруулна гэснээс бүр багсгана гэсэн үг алга даа. Чойжоо. Ард түмнийг бужигнуулаа, төр засгийг сандаргаад бүү сүржигнэ.

0  |  0
Зочин(139.5.219.94) 2023 оны 12 сарын 15

5р цахилгаан станц бариагүй нь ард түмний буруу юу тэгээд хулгайгаас өөрийг бодож бүтээж сур хулгайч маныхаан

1  |  0
Х(66.181.190.105) 2023 оны 12 сарын 15

Ес эхэлж байна.хүйтэрч байдаг..өөрсдөө юмаа хийж чадахгүй.хамаг мөнгийг нь МАН иддэг.улсаа зардаг.ерөнхийлөгч юу бодож байна..1 улсын хараанаас хэзээ гарах юмбээ.бэлтгэл нөөцгүй улс юмуу уу.онигоотой

3  |  0
Top