Иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ЗАРСАН ХУВЬЦААГАА БУЦААН АВЧ БОЛНО

2023 оны 12 сарын 20

Засгийн газрын өнөөдрийн /2023.12.20/ хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийг бүртгэх ажлыг шийдвэрлэхээр УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж өгнө үү хэмээн УИХ-д өргөн барихаар болсон талаар /ЭНД/ мэдээлсэн.

Тэгвэл тус тогтоол батлагдсанаар иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зарсан хувьцаагаа буцааж худалдан авах боломжтой болно.

Тодруулбал, 2015 онд “Сайн хувьцаа” гэж тухайн үеийн Засгийн газраас гаргаж, тодорхой тооны ахмадууд, оюутан залуучууд, зарим төрийн албан хаагчид нийгмийн даатгал төлөх, тэтгэврээ урьдчилж авах хэлбэрээр хувьцааг нь худалдаж авсан байдаг.

Тэгвэл өнөөдрийн өргөн барьж байгаа тогтоолооор тухайн үед худалдаж байсан нэрлэсэн ханшаараа буюу нэгж хувьцааг 933 төгрөгөөр тооцож хувьцаагаа зарсан иргэд маань 2028 оны нэгдүгээр сарын 01-нийг хүртэлх хугацаанд тухайн зарсан хувьцааныхаа тоог зарсан үнэтэйгээ үржүүлж, нэрлэсэн үнээрээ хувьцаагаа буцааж худалдаж авах боломжийг бүрдүүлэх шийдвэр гарч байна.

Нэг ёсондоо иргэн бүр ижил тэгш эрхтэй байх асуудал энд хөндөгдөж байна гэсэн үг.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясагалан "Зарим иргэн маань хувьцааныхаа талыг зарчихсан, зарим нь 30 хувийг зарчихсан. Өнөөдөр  “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас хүртэх ноогдол ашгаа хангалттай хэмжээнд буюу бусад иргэнтэй ижил хэмжээнд хүртэх боломжгүй болсон учраас Засгийн газрын зүгээс энэ боломжийг таван жилийн хугацаанд олгох. Магадгүй 300 мянгаар зарсан бол энэ үнээрээ хувьцаагаа бүцааж бүтэн авах боломжийг бүрдүүлж өгч байна. Үүний утга учир нь өнөөдрийн өргөн барьж байгаа УИХ-ын тогтоол УИХ-аар батлагдвал цаашдаа жил бүр  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ноогдол ашиг тогтмол олгогддог болох, ноогдол ашгийг  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай холбогдоод илүү өндөр ханшаар олгогддог байх боломж нөхцөлийг бүрдүүлэх нь чухал гэж бидний зүгээс үзэж байна." гэсэн юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.184) 2023 оны 12 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(129.205.113.184) 2023 оны 12 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
зочин(96.241.157.135) 2023 оны 12 сарын 21

Яагаад ЭТТ ХХК - ний хувьцааны 2015 оны болон 2023 оны борлуулалт, худалдан авалтын үл ойлгогдох, хардлага төрүүлэх үйлдэл хийх болсноо Засгийн газар тодорхой тайлбарлаарай.

0  |  0
ссс(202.55.188.115) 2023 оны 12 сарын 21

тэгвэл тэр үед нь зараад хэдэн төгрөг авчихсан бол аштай юу дахиад худалдаад авчих байсан бол. Завшчих юм байна л даа.

0  |  0
зочин(66.181.189.166) 2023 оны 12 сарын 20

ийш тийш нь тарааж байхаар хүмүүст өгөх нь зөв дөө

0  |  0
Top