АНУ-д хийгээгүй хэргийнхээ төлөө 48 жил шоронд хоригдсон эрийг суллажээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 21

 

АНУ-ын Оклахома мужийн шүүх хийгээгүй хүн амины хэргээр 48 жил шоронд хоригдсон хүний ялыг хэрэгсэхгүй болгожээ.

“NBC News” сувгийн мэдээлснээр, энэ нь хилс хэргээр хамгийн удаан хугацаанд ял эдэлсэн тохиолдол юм. Баттай нотлох баримтуудыг үндэслэн шүүх Глинн Симмсонс /71 настай/ нь хорих ял авч, ял эдлэхэд хүргэсэн хэргийг үйлдээгүй болохыг тогтоосон гэж Оклахома тойргийн шүүгч Эми Палумбо мэдэгджээ.

Симмсонсд анх 1975 онд цаазын ял оноожээ. Хожим нь түүний ялыг бүх насаар нь хорих ялаар сольсон байна. Шүүхээр цагаатгагдсанаар Симмсонс мужаас 175 мянган ам.долларын нөхөн төлбөр нэхэмжлэх эрхтэй болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top