Засгийн газар “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төллөө.
Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр өрийг бүрэн төлснийг батламжилж, "ТӨЛӨВ" тамгыг даран, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гардууллаа.
Монгол Улсын Засгийн газар 2021-2023 онд 13,3 их наяд төгрөгийн гадаад өрийг төлж барагдуулж байгаа юм. Ингэснээр 12 жил үргэлжилсэн өрийн дарамтаас Монгол Улс гарч байна.
Монгол Улсын нийт өр 34 тэрбум ам.доллар байна. Үүнээс Монгол банкны өр 2 тэрбум ам.доллар. Засгийн газрын гадаад өр 7.9 тэрбум ам.доллар, арилжааны банкуудын гадаад зээл 1.6 тэрбум ам.доллар, аж ахуйн нэгжүүдийн гадаад зээл 22.5 тэрбум ам.доллар байна.Үүнээс Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын өрийг онцолж ярилаа.
Тэрээр "Засгийн газрын өр нийт гадаад өрийн 23 хувийг эзэлж байгаа хэдий ч Засгийн газрын өр гэдэг тухайн улсын ний өрийн гол суурь, нөхцөл, гол мөс зүсэгч нь болж өгдөг. Өөрөөр хэлбэл Засгийн газрын өр хэчнээн чанартай байна вэ бусад өр нь чанартай сайн байна. Хэрвээ муудвал дагаад мууддаг.
Засгийн газрын өр нь дотроо хоёр хэсэг ойлголт байна.
Монгол Улс 1990 оноос хойш томоохон зээлдэгч, хандивлагч, олон улсын донор байгууллагуудын гишүүн улс болсон байдаг.
1991-2012 он буюу анхны бондоо гаргатал донор улсуудаас урт хугацааны хөнгөлөлттэй, нэн хөнгөлөлттэй хөгжлийн зээл авч дотоодын олон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж ирсэн.
Ингээд 1991 оноос хойш 326 төсөл хөтөлбөрийг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон Улсын валютын сан, Япон, Энэтхэг, Герман, Хятад гэх мэт улсуудаас зээллэг авч, хөтөлбөрүүдээ санхүүжүүлсэн. Эдгээр нь хамгийн таатай, дарамт багатай, 10-40 жилийн хугацаатай, жилийн 0-3 хувийн хөвөгч хүүтэй байдаг.
Харин гадаад бонд бол 2012 оноос хойш анх Чингис бонд гарснаар гадаад хөрөнгийн зах зээл дээр Монгол Улсын Засгийн газар гэдэг кодтой гадаад өрийн шинэ түүх эхэлсэн. Үүний онцлог гэвэл гадаад өрийн зах зээл дээр АН-ын Засгийн газрын бонд, МАН-ын Засгийн газрын бонд гэж байдаггүй. Зөвхөн Монгол Улсын Засгийн газрын бонд гэсэн кодтой гарсан байдаг.
2012 оноос хойш Чингис, Самурай, Дим Сам, Хөгжлийн банк, Мазаалай, Хөгжлийн банк, Хуралдай, Гэрэгэ, Номад гэх мэт үндсэндээ 12 бонд гарчээ.
Сүүлийн гурван жилийн хугацаанд Century 1, 2, 3 гэсэн бондуудыг амжилттай гаргасан.
Нөхцөл нь 3-10 хувийн хүүтэй, 3-10 жилийн хугацаатай, өндөр хүүтэй, арилжааны нөхцөлтэй. Хамгийн хүндрэлтэй зүйл нь төлбөрийн хугацаа ирмэгц нэг дор бөөн төлбөр гарч ирдэг хуваарьтай, 380-1 тэрбум ам.доллар хүртэлх хуваарь төлбөрүүд гарч ирдэг. Хуваарийн хувьд 20-24 жилийн хугацаанд хамгийн өндөр төлбөрийн хуваарьтай жилүүд байлаа.
Ирэх жилүүдэд бондын хугацаат төлбөрүүд байхгүй учраас ирэх жил зээлжих зэрэглэл өсөх нөхцөл суурь бий болж байна. Тэгж чадваас манай улсын бусад 77 хувь буюу хувийн секторууд гадаад зах зээл дээрээс нэмэлт бонд босгоход хүү нь буурах таатай орчин бүрдэнэ. Ингэснээр Засгийн газар маань өрийн менежментээрээ "мөс зүсэгч" үүрэг, хариуцлагаа сайн биелүүлж байна” гэв.
Сэтгэгдэл ( 10 )
Za yamarch bsan AN ijnxnii luivardaj idsen uriig tulsun bna. Edniig demjeed exelsen ajlii tuushtai xiilgex xeregtei. AN iin luivarchdiig l gargaj boloxgui
Za yamarch bsan AN ijnxnii luivardaj idsen uriig tulsun bna. Edniig demjeed exelsen ajlii tuushtai xiilgex xeregtei. AN iin luivarchdiig l gargaj boloxgui
Nyyrsnii khulgaich min” khergee khylee. Khudalch garve. Uchnuun olon gadnii bondiin urtei baij yugaa khudlaa khutsaad bgaa um.
энэ сэтгэгдэл бичээд бгаа зарим нь Жавхлан өөрөөл бичээд бх шиг
Баахан нүүрс хулгайлсан бж..
ипотек дээрээс эх орны өр бодхоор архи уумаар санагдаад... чадваргүй болхоор зайлмаар ч санагдана шүү дээ
amjilt husye
HUDLAA HUTSAAD BAIGAARAI. CHINII UR BARAGDUULNA GEJ YU BAISIIN. TURJ BGA HUUHDEESEE, UHEH NI DUHSEN HUSHID NI / 34iin SAYIIN URTEI/ Geed HULGAICH,LUIVARCHIN, AVILGACHIN ”JAVHLAN HUUR” UURUU ZARLAAD BNA. Ene ”SHUDARGA ES UU”” Ene MAGTAAD BICHEED BGA BUGS DOLOOGCH, ORKUUDAA
Монгол Улсын Засгийн газарт баярлалаа. Ковид, үер, зуд цаг уурын тааламжгүй байдал эх орны эдийн засагт ямагт хүндрэл учруулж байна. Цаашид ч энэ байдал олон удаа ойрхон давтагдах нь тодорхой бна. Энэ хүнд үеүүдийг амжилттай туулж, ковидын дараахи эдийн засгаа өөд нь татах ажлыг сайн хийж бна. Улам их амжилтыг ерөөе.
ШУДАРГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛД ТАНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ. 33 ЖИЛИЙН ХУАГЦААНД АЖИЛЛАЖ БАЙСАН ЗАСГИЙН ГАЗРУУДААС ХАМГИЙН САЙН , ҮР БҮТЭЭЛТЭЙ, ШУДАРГА АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ ЭНЭ ЗГ ГЭДЭГТЭЙ хулгайчдаас өөр МАРГАХ ХҮН ҮГҮЙ БОЛОВ УУ? дахиад ийм ЗГ гарах болтугай.