Евразийн эдийн засгийн холбооны орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт өчигдөр /2023.12.25/ Санкт-Петербургт эхэллээ.
Эхний өдөр Евразийн эдийн засгийн дээд зөвлөлийн хурал болжээ. Арга хэмжээний үеэр мөн ОХУ нэг жил даргалсан зөвлөлийн ажлын үр дүнг дүгнэх юм. Уулзалтын үеэр Евразийн эдийн засгийн холбоо болон Ираны хооронд чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Энэхүү баримт бичиг нь шинжээчдийн үзэж байгаагаар тус холбооны амжилттай үйл ажиллагааны тухай аж. Мөн ЕАЭЗХ-ны орнуудын удирдагчдын уулзалт нь талуудын байр суурийг харьцуулах, хэд хэдэн салбарт нийтлэг зорилтыг батлах зорилготой гэж шинжээчид үзэж байна.
Дээд хэмжээний уулзалтын үеэр тус холбоог ОХУ тэргүүлсэн жилд хийсэн ажлын үр дүнг дүгнэж, холбооны үйл ажиллагааны өнөөгийн асуудлуудыг хэлэлцэн, интеграцийн үйл явцыг гүнзгийрүүлэх чиглэлийг хэлэлцэнэ.
Түүнчлэн талууд Евразийн эдийн засгийн холбоог 2030 он хүртэл болон 2045 он хүртэл хөгжүүлэх тухай тунхаг зэрэг хэд хэдэн чухал шийдвэр, баримт бичгийг батлахаар төлөвлөж байгаа юм. Үүнээс гадна Кремлийн тэмдэглэснээр энэ сарын 25-26-нд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл (ТУХН)-ийн орнуудын Төрийн тэргүүнүүдийн уламжлалт албан бус уулзалт Санкт-Петербургт болно.
ЕАЭЗХ-нд одоогийн байдлаар Орос, Беларус, Казахстан, Киргиз, Армен гэсэн таван улс багтаж буй. Евразийн эдийн засгийн холбооны орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар зурах ЕАЭЗХ болон Ираны хооронд чөлөөт худалдааны бүс байгуулах тухай хэлэлцээрийн талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков “Уг баримт бичиг нь Иран болон ЕАЭЗХ-ны орнуудын хоорондын цаашдын харилцаа, тэр дундаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд маш чухал юм” гэжээ.
Мөн Ираны Гадаад хэргийн сайдын эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Мехди Сафари “Иран улс Арменаас эхлэн ЕАЭЗХ-ны орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ. Чөлөөт худалдааны бүсийн тухай зөвшилцөл байгуулж, Орос, Беларустай худалдаа эргэлтээ нэмэгдүүлнэ гэж найдаж байна” гэсэн байна.
Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд Андрей Слепнев энэ сарын 18-нд тайлбарлахдаа баримт бичигтэй холбогдуулан тарифыг чөлөөлөх амбицтай үзүүлэлтүүдийн тухай ярьж байгаа гэжээ. Бүтээгдэхүүний нэр төрлийн бараг 90 хувь нь татваргүй байх бөгөөд энэ нь Иран руу экспортлох татварыг жил бүр 380 сая хүртэлх ам.доллароор хэмнэх боломжийг олгох аж.
Нэгдмэл зорилго
Мэргэжилтнүүд ЕАЭЗХ-ны удирдагчдын дээд хэмжээний уулзалт болох өдөр Ирантай гэрээ байгуулах гэж байгаа нь холбооны амжилттай үйл ажиллагааны бэлгэдэл болсон чухал үйл явдал гэж нэрлэжээ. Ираны эрх баригчидтай байгуулсан гэрээ нь хоёр талдаа ашигтай, зах зээлийн нэгдсэн орон зайг бий болгох үйл явц үргэлжилж байгаа аж. Бүгд найрамдах Иран улс бараг 90 сая хүн амтай, түлш, ашигт малтмалын нөөцтэй, олон салбарт технологийн шинэ шийдэлтэй.
Оросын судлаач Владимир Оленченкогийн хэлснээр чөлөөт худалдааны бүсийн тухай гэрээнд гарын үсэг зурсны дараа Иран ЕАЭЗХ-ны зах зээлд нэвтрэх боломжтой болно. Энэ бол том зах зээл. Үүний дагуу талуудын эдийн засгийн харилцаа сайжирна. Энэ нь Иран болон ЕАЭЗХ-ны орнуудын аль алиных нь эдийн засгийн хөгжилд хүчтэй хөшүүрэг болно.
Евразийн эдийн засгийн холбоо Иранаас гадна бусад улс орнуудтай чөлөөт худалдааны гэрээ байгуулж, ийм хамтын ажиллагааны “улсын сүлжээ”-г өргөжүүлэхээр зорьж байгаа аж. Чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээр нь тус холбоо болон гуравдагч орон, интеграцийн холбоодын олон улсын хамтын ажиллагааны хамгийн дэвшилтэт хэлбэрүүдийн нэг юм. Үүний зэрэгцээ ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын төлөвлөгөө нь ийм түншлэлийн сүлжээг өргөжүүлэх явдал юм гэж Оросын Гадаад хэргийн яамны ТУХН-ийн орнуудын газрын захирал Микаэл Агасандян “РИА Новости” агентлагт ярьжээ.
Түүний хэлснээр Египет, Индонез, Арабын Нэгдсэн Эмирт улстай хэлэлцээр хийх талаар идэвхтэй яриа хийж байна. Шинжээчдийн үзэж буйгаар хамтын ажиллагааг өргөжүүлэх ийм төлөвлөгөөнүүд нь ЕАЭЗХ-той түншлэх эрэлт хэрэгцээ, тус байгууллага зөв чиглэлд явж байгааг харуулж буй.
ЕАЭЗХ-ны орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын хөтөлбөрт ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай олон асуудал багтсан байна. Нэгдүгээрт, Каспийн тээврийн коридорыг хөгжүүлэх, улс хоорондын худалдааны нэгдсэн дижитал санхүүгийн платформыг бүрдүүлэх, нүүрсустөрөгчийн түүхий эдийг үр дүнтэй транзитаар хангах, Газын зурвас болон Украины нөхцөл байдалтай холбоотойгоор нэгдсэн байр суурийг бий болгох явдал гэж Оросын талаас мэдээлжээ.
Өөрсдийгөө хамгаалах
ЕАЭЗХ-ны орнууд тус холбооны хүрээнд хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлж буй. ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин өнгөрсөн зургаадугаар сарын 8-нд болсон Евразийн Засгийн газар хоорондын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан дээр зарлахдаа ЕАЭЗХ-ны орнуудын хоорондын худалдааны хэмжээ нэмэгдэж, аль хэдийн бараг 6 их наяд рубльд хүрсэн гэжээ. Харилцан худалдаа нэлээд нэмэгдэж, 2021 оны түвшин рүү 14 хувиар нэмэгдэж, бараг 6 их наяд рубльд хүрсэн байна.
М.Мишустин мөн “ЕАЭЗХ 25 салбарт нийт 26 их наяд гаруй рублийн өртөг бүхий 150 гаруй аж үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж байгаа” гэв.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын есдүгээр сард тэмдэглэснээр, 2023 онд ЕАЭЗХ-ны орнуудын худалдааны эргэлтийн 90 хувь нь Евразийн эдийн засгийн холбооны орнуудын хооронд үндэсний мөнгөн тэмдэгтээр хийгдэнэ. Түүний хэлснээр долларгүйжүүлэх үйл явц нь бие даасан зорилго болох ЕАЭЗХ-г байгуулах явцад тавигдаагүй боловч тус холбооны улсууд АНУ-ын “дураар дургих”-аас өөрсдийгөө хамгаалах ёстой.
Үр дүн ба төлөвлөгөөнүүд
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар улс хоорондын худалдааны эргэлтийн өсөлт, тэр дундаа ЕАЭЗХ-ны орнуудын мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо хийх, түүнчлэн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх нь холбооны улсуудын өнгөрсөн нэг жилийн хугацаанд хүрч чадсан гол зүйл юм. Үүний зэрэгцээ Барууны орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээ авснаар долларгүйжүүлэх үйл явц хурдассан гэж шинжээчид онцолж байна.
Хамтын хүчин чармайлтын ачаар тус холбоо нь гадны шахалтыг даван туулж чадсан гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлж байсан юм. Үүний зэрэгцээ шинжээчид ЕАЭЗХ-ны орнуудын ирэх жилийн төлөвлөгөөг амбицтай гэж нэрлэж байна. 2024 оны хүрээнд хийх гол ажил бол Евразийн эдийн засгийн холбооны хүрээнд болон ТУХН, ШХАБ, АСЕАН-ы орнуудтай хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэх явдал аж.
Сэтгэгдэл ( 3 )
armen , hasag 2 n orosiinhoo araas n hutga shaachih egzegtei tsagiig l huleej baigaa dulzenguud shdee.
орос хавх