Евроазийн эдийн засгийн холбоо нь гишүүн орнуудын нэгдэл нягтралд чухал үүрэг гүйцэтгэж байна гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 27

“Евроазийн эдийн засгийн холбоо нь гишүүн орнуудын нэгдэл нягтралд чухал үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдөр Евроазийн орон зайд нэгдэл нягтралын чухал механизм үүрэг гүйцэтгэж, олон улсын нэр хүндтэй болсон Евроазийн эдийн засгийн холбооны хүрээнд Москва болон Астана хоёр үр бүтээлтэй хамтран ажиллаж байгаа билээ” гэж Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдсэн байна. Түүний нийтлэлийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Казахстанд хийх айлчлалтай холбоотой Казахстаны төрийн тэргүүний нийтлэлийг Оросын “Известия” сонинд өнөөдөр нийтэлжээ.

“Энэ нэгдлийн санаачлагч, үүсгэн байгуулагчид нь болох Орос, Казахстан хоёр дэлхийд өрсөлдөх чадвараа өсгөх зорилгоор бүх талын хамтын ажиллагаагаа тууштай бэхжүүлэхийг зорьж ирсэн. Байгуулагдаад 10 жил болж байгаа ЕАЭЗХ нь гишүүн орнуудын эдийн засгийн засгийн бодлогыг уялдуулан нягтруулах, хоорондын худалдааг хөгжүүлэх үр ашигтай талбар болж байна” гэж Токаев онцолсон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин арваннэгдүгээр сарын 27-28-нд Казахстанд айлчлах үеэрээ хоёр улсын хамтын ажиллагааны тухай Казахстаны төрийн тэргүүнтэй яриа хэлэлцээ хийж, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top