Монгол Улс ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээр байгуулж магадгүй

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 27

 

Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбооны хооронд чөлөөт худалдааны бүсийн тухай түр хэлэлцээр энэ ондоо багтаан байгуулагдаж магадгүй гэж ОХУ-ын шадар сайд Алексей Оверчук мэдэгджээ.

“Монгол Улстай хэлэлцээр байгуулахаар хүлээж байна. Бусад орнуудтай яриа хэлэлцээ хийж байна” гэж Оверчук онцолсон байна.

Түр хэлэлцээрийг гурван жилийн хугацаагаар байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд мах, арьс шир, ноос, ноолуур зэрэг бараа бүтээгдэхүүний экспортын асуудлууд тусгагджээ.

Евроазийн эдийн засгийн холбоо байгуулах тухай гэрээ 2014 онд байгуулагджээ. Тус холбоон Армени, Беларусь, ОХУ, Казахстан, Киргиз ордог байна. Холбоо нь гишүүн орнууд хооронд бараа үйлчилгээ, хөрөнгө болон ажиллах хүчний чөлөөт хөдөлгөөнийг хангах зорилготой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top