Ямар хавх, бас юун хувьсгал вэ гэж та гайхаж байж болох л доо. Гэхдээ л ийм зүйл болоод байна. Уг нь У.Хүрэлсүх 2022 онд “Хүнсний хувьсгал” гэх хөдөлгөөн санаачилсан юм. Хүнсний хангамж, аюулгүй байдлыг орон даяар хэрэгжүүлэх үндэсний хөдөлгөөн. Зорилго нь таван жилийн дотор гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгжээгээ бүрэн хангах, бүс нутагтаа экспортлогч улс болох зорилготой. Авчиг төр нь энэ санаачилгын эсрэг яваад байдаг. Явах, явахдаа Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны түр хэлэлцээр гэгчийг МАН-ын дарга нь спикер болж даналзаж байхдаа батлаад, алх цохичихсон. Хэрэгжээд гурван ч долоо хоноогүй байна.
Огцом өссөн импорт
Уг нь хувьсгалын дуу аялахдаа импортыг орлоно гэж байв. Санаа нь өөрөө гоё. Гэхдээ статистик өөрийг хэлж байна. Оны эхний долоон сайрын байдлаар 126.4 мянган тонн улаанбуудай импортолсон нь өмнөх оны мөн үеэс даруй 40 дахин өссөн дүн боллоо. Ургац алдсан учраас энэ жил дотоодын хэрэгцээнд 100 мянга орчим тонн улаанбуудай авахаас өөр аргагүй. Түүнчлэн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, самар, элсэн чихэр, тахиа, гахайны махны импорт 10-40 хүртэл хувиар өсөөд байна.
ЕАЭЗХ-ны чөлөөт худалдааны түр хэлэлцээ хэрэгжиж эхлээгүй байхад л ийм үр дүн үзүүлж байгаа юм. Зөвхөн улаанбуудайн дээр л гэхэд тариалсан талбайн хэмжээ гурван жил дараалж буурчээ. 2023 оны эхний хагас жилд 335.8 мянган га талбайд улаанбуудай тариалж байсан бол 2024 онд энэ хэмжээ 18.1 мянган га талбайгаар буурсан бол 2025 онд 277.1 мянган га болж ердөө жилийн дотор 40.6 мянга га талбайгаар буурчээ.
ЕАЭЗХ-ны хавх
Яг хоёр жилийн өмнө ЕАЭЗХ-ны чөлөөт худалдааны түр хэлэлцээний тухай ярьж эхэлсэн. Тухайн үедээ 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг тус холбооны гишүүн Орос, Армени, Беларусь, Казахстан, Киргизстан гэсэн таван улсад экспортлох бараанд гаалийн тарифын хөнгөлөлт эдлэхээр ярьж байв. Яриа, хэлэлцээрийн явцад энэ тоо 367 болж буураад, энэ хэлэлцээр 2026 оны долоодугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчлээд эхэлчихсэн.
ЕАЭЗХ-ны гишүүн орнуудад Монгол Улсаас мах махан бүтээгдэхүүн, ноос ноолуураас, арьс ширээс өөрөөр экспортлох бүтээгдэхүүн байхгүй.
Дээрх таван улсаас авах бараа бүтээгдэхүүний дотор хүнсний хувьсгалд багтсан төмс, хүнсний ногоо, улаанбуудайг экспортлоно, бас импортлоно. Хамгийн гол нь дээрх таван улс өөрөө дотооддоо улаанбуудайн хэрэгцээгээ хангачихсан болохоор манай талаас авах нь юу л бол. Ургац алдах гээд ирэхээрээ манайхан л авах вий. Манайхаас дээрх таван улс руу гарах боломжтой бараа нь ноос, ноолуур, нэхмэл болон оёмол бүтээгдэхүүн, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүний дотор мах, махан бүтээгдэхүүн, арьс шир багтана.
Бодит байдал
Харин ЕАЭЗХ-ны чөлөөт худалдааны түр хэлэлцээрээс дээрх таван улсаас Манай улсын хувьд 2024 онд Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс орнуудаас 110.1 сая ам.долларын бараа импортолж, 2.9 тэрбум ам.долларын бараа экспортолсон. Монгол Улсаас экспортолж буй бараа дээрх улс орнуудад сүүлийн зургаан жилийн хугацаанд нэг орчим хувийг эзэлж байгаа бол, импортод 25-30 хувийг эзэлж байгаа гэх бараан тоо бий. Гэхдээ гол нь энэ биш. Хамгийн гол анхаарах ёстой зүйл нь дээрх таван улсаас авч буй Монгол Улсын нийт импортын 95-аас дээш хувийг зөвхөн ОХУ эзэлж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Импортын барааны дийлэнхийг газрын тосны бүтээгдэхүүн, эрчим хүч эзэлнэ.
ЕАЭЗХ-нд импортолсон нийт импортын 95-аас дээш хувийг ОХУ зээлж байна.
Тус хэлэлцээрт Монгол Улсын импортын архины гаалийн 40 хувийн тарифыг тэглэхээр тусгасан. Ингэснээр ОХУ-аас импортолдог архи 95 орчим хувиар нэмэгдэхээр байна. Түүнчлэн ЕАЭЗХ-ноос Монгол Улсын талаас гаалийн тарифыг “0” болгох санал оруулсан 375 нэр төрлийн барааны 73.6 хувь буюу 276 бараа импортын харьцангуй давуу талтай, түүнээс 227 барааг сүүлийн таван жилийн 3-аас дээш жилд тогтмол импортолжээ. Тиймээс хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын импорт л илүү нэмэгдэх хандлагатай байна.
Хавханд ороод хамгаалсан нь
Гэхдээ “наран дээр шөнө бууна” гэлээ гэдэг хүнсний зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний импорт нэмэгдэх хандлагатай байгаа бол Монгол Улс дотоодын үйлдвэрлэлээ хамгаалсан. Яаж вэ гэж үү, ингэж хамгаалсан. Улаанбуудайн дээр л гэхэд ЕАЭЗХ-ны гишүүн улсын улаанбуудайн импортод 50 мянган тонны квот тогтоож, тарифыг 25% бууруулж, 3.75%-иар тогтоосон бол өндөгөн дээр 90 сая ширхэг хүртэл тарифыг 50% бууруулж, 7.5%-иар тогтоосон. Хуурай сүүн дээр 1500 тонн хүртэл тарифыг тэглэхээр болсон.
Сэтгэгдэл ( 0 )