Монгол улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Нутгийн Буян Группийн 30 жилийн ойд зориулсан намрын нээлтийн Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр /2026.10.03/ Монгол бөхийн өргөөнд боллоо. Тус барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын арслан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын арслан Энхтүвшиний Батмагнай үзүүрлэв.
Их шөвөгт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат улсын шинэ харцага Б.Түвшинтөгс, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын шинэ начин Н.Амгаланбаатар нар шалгарчээ.

Сэтгэгдэл ( 0 )