Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.12.27/ боллоо. Хуралдааны дараа УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар нар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "ШӨХТГ-тай хамтарч шатахуун колонкуудад хяналт шалгалт хийсэн. Яамнаас шалгаж байгаа, түүнээс шууд шаардлага тавих эрх байхгүй. Өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулалттайгаар дараалал үүсгэх зүйл явсан. Үүнийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн, шалгаж байгаа. Шунхлай, Содмонгол, Петровис, Монсуль, Синчи-Ойл, Газ-Ойл зэргээр АИ92 шатахууны түгээлт хийж байна. Бусад колонкод АИ92 байхгүй байна. Гэхдээ нөөц хангалттай бий" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Одоо гайгүй болчихсон байна лээ, наадахаа болиоч, тэр албаар очер үүсгэсэн нүүрсчидтэйгээ хариуцлага тооц!