Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.12.27/ боллоо. Хуралдааны дараа Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийв.
Тэрбээр "Засгийн газрын 2023 оны хамгийн отгон хурал хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газар 2024 оны бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах шийдвэрийг гаргалаа. Бүсчилсэн хөгжил гэдэг зүйлийг яриад л байдаг. Бодитой арга хэмжээ хийгддэггүй байсан. Монгол Улсын бүсчилсэн хөгжлөөр явуулах юм бол илүү хурдан хөгжинө. Ингэж үзэж өнөөдрийн шийдвэрийг гаргалаа. Улаанбаатарт нийт хүн амын 47 хувь нь байдаг. Хөдөө 53 хувь нь байдаг" гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Xulgai luivar avilgaas turuu tseverlex jil gevel ediin zasag chini jinxene bogino xugatsaand xugjix baix daa. Tanai yamnii ulsaas mungu avdag xeden avgai nariin sanaachlaga baix daa. Ta nar xuduu ruu ix mungu avaad baidag biz dee
Баянөлгийгөө хөгжүүлцгээ
та нар байгаа цагт улс орон хөгжинө гэж байхгуй юм байна гэдгийг ард түмэн ойлгосон , авилга хээл хахууль л хөгжинө