Ерөнхий сайдын мэндчилгээ ба 2024 онд хүлээх ТАВАН АМЛАЛТ

2024 оны 01 сарын 03

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард түмэндээ хандсан шинэ жилийн мэндчилгээндээ Ерөнхий сайдаар ажиллах хоёр жил гаруй хугацааны эхний хагасыг цар тахлыг даван туулж, эдийн засгаа сэргээхэд, хоёр дахь хагасыг олон жил бугшсан авлигын системийг нурааж, тогтолцооны суурь реформыг хийхэд бүхэлд нь зориулсан гэдгээ онцоллоо.

Мөн тэрээр ирэх 2024 онд Засгийн газрын зорьж буй зорилтуудаа амлалт болгон хэллээ.


1. 2024 онд эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн хаалгаар оруулсан, иргэн бүхэнд хуримтлал үүсгэх тогтолцооны өөрчлөлтийг эхлүүлсэн жил байх болно.

2. 2024 он орон сууцны хүртээмжийг “миний анхны байр”, “миний орон нутагт амьдрах сонголт”, “миний түрээсийн байр”, “миний амины орон сууц” зэргээр төрөлжүүлэн нэмэгдүүлж, Үндэсний баялгийн сангийн тогтолцоотой холбох цогц реформыг хэрэгжүүлсэн жил байх болно.

3. 2024 он хот хөдөөгийн тэнцвэрийг хангаж, нийслэл хотын метроны төслийг эхлүүлж, Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд аймгийн төвүүдийг хооронд нь, хилийн боомтуудтой холбосон “Таван тойрог” замын их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, бүсийн хөгжлийг бодлогын бодит ажил болгосон жил байх болно.

4. 2024 он Худалдаа аж үйлдвэрийн танхим, Үйлдвэрчний эвлэлтэй гурван талт хэлэлцээрийг шинэ шатанд гаргаж, бизнесийн орчныг сайжруулсан, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн, шударга хөдөлмөрийн харилцааг дэмжсэн жил байх болно.

5. Ужгирсан асуудлууд бүрэн цэгцлэгдэхэд хугацаа хэрэгтэй ч, улс орон маань углуургаараа өөрчлөгдөж, авлига, хариуцлагагүй байдлын түнэр харанхуйг үлдэн хөөсөн МАНДАХ нарны туяа тусаж, ардчиллын хоёрдахь давалгаа болсон шинэ 30 жил ийнхүү эхэлж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.41) 2024 оны 01 сарын 05

Байнга л амалж байдаг, өмнөх амлалтынхаа гүйцэтгэлийг олон түмэнд танилцуул. Эрчим хүч, шатахуун, хотын түгжрэл, утаа гээд өнгөрсөн 8 жилд хийсэн бэ.\n

0  |  0
zochin(98.214.171.138) 2024 оны 01 сарын 04

estoi goe chi shuu

0  |  0
Tamir(66.181.160.82) 2024 оны 01 сарын 04

Zugeer l huuli bus hurungu mungu offshoroo l uls huraagaad av tendees l mungu ursaad irne ter ih mungu hurungiig zuv zartsuulhiin bol mongol uls bosloo...

1  |  0
Зочин(202.9.46.164) 2024 оны 01 сарын 03

Хурай хурай

0  |  0
Даваапүрэв (66.181.161.100) 2024 оны 01 сарын 03

Дэмжиж байна

0  |  0
Top