Г.Занданшатар: Ж.Батсуурь ажлаа хийж, сонгуулийн маргаан гарахаас сэргийлэх хэрэгтэй байна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 04

 

Нийгмийн сүлжээнд хиймэл оюун ухаан ашиглаж оролцох явдал дэлхий даяар улстөр, нийгмийн орчин дахь хамгийн том эрсдэл болж байна.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар СЕХ-ны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар сонгуулийн бүртгэл, нэрсийн жагсаалттай холбоотой аливаа маргаан гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэл хяналтын дэд хороо холбогдох арга хэмжээ авч, УБЕГ-тай хамтран шуурхай ажиллахыг даалгалаа.

Тус дэд хороог УИХ-ын гишүүн Ж.Батсуурь даргалж байгаа юм. Мөн дэлхий даяар нийгмийн сүлжээнд хиймэл оюун ухаан ашиглаж хуурамч мэдээлэл түгээх, deepfake технологи ашигласан хуурамч мэдээ мэдээлэл гаргах явдал улстөр, нийгмийн орчин дахь хамгийн том эрсдэл гэж тооцогдож байгааг УИХ-ын дарга сануулав.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top