Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29-нд зогсооно

Б.Эрхэс | Zindaa.mn
2024 оны 01 сарын 05

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2024.01.05/ 09.00 цагт сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулж, мэдээлэл өглөө. Энэ үеэр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 10-наас албан ёсоор эхэлнэ гэлээ. Харин сонгуулийн сурталчилгаа 17 хоног үргэлжлэх аж. 

Түүнчлэн шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29-нд зогсоох бол нэр дэвшигчид ТВ, радиод зургаадугаар сарын 10-ны өдрийг хүртэл нэвтрүүлэг, сурталчилгаагаа цацна. Мөн УИХ-ын гишүүд ажлын тайлангаа зөвхөн хэвлэмэл хэлбэрээр явуулна. Чансаа тогтоох судалгааг түгээхгүй бөгөөд эфирийн нийт цагийг 60 минутаас хэтрүүлэхгүй, нам, эвсэл, нэр дэвшигчдийн талаарх мэдээг таван минутаас хэтрүүлэхгүй байхаар заажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top