Ч.Хүрэлбаатар: Хөрөнгө оруулалтын хуулийн төсөлд "Эзэмшүүлэх" гэдэг үгийг хасаж оруулсан

2024 оны 01 сарын 09

Засгийн газраас 2023 оны зургадугаар сард өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг 2024 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хойшлуулаад байгаа.

Дээрх хуулийн төслийн хүрээнд гадаадын иргэнд газрыг 60+40 буюу 100 жилээр өгөхөөр боллоо гэх мэдээлэл сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байна. Үүнд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар дараах хариултыг өглөө.


Тэрээр "1993 онд батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болон 2013 онд шинэчлэгдэн батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулинд газрыг ашиглуулах хугацаа 60+40 жилээр яаж туссан байсныг та бүгдэд хүргэе.

1993 оны хууль: “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээний үндсэн хугацаа тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах хугацаагаар тодорхойлогдоно. Газар ашиглах гэрээний үндсэн хугацаа эхний ээлжинд 60 жилээс илүүгүй байна. Газар ашиглуулах гэрээний хугацааг гэрээнд заасан анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж болно”.

2013 оны хууль: “12.1.1.газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах ”Харин 1993 оны хуулинд зөвхөн ашиглах гэж байсан бол 2013 оны хуулинд эзэмшүүлэх, ашиглуулах гэж байна.

Одоо хэлэлцүүлж эхэлж буй хууль: “16.1.1. газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах;” Эзэмшүүлэх гэдгийг хассан.

УИХ-ын даргаар 1993 онд Н.Багабанди, 2013 онд З.Энхболд ажиллаж байсныг мартаагүй гэж бодож байна.  Нүдээрээ үзэж мэргэн ухаандаа тунгаана биз дээ." хэмээн дараах баритыг хавсаргав.

 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан төслийн таниулгадаа "Манай улсад 1990 оноос 2023 оны нэгдүгээр улирал хүртэлх хугацаанд гадаадын нийт 41,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсний 73 хувь нь уул уурхайн олборлох салбарт, 11 хувь нь худалдаа үйлчилгээний, 16 хувь нь бусад салбарт оржээ. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт төрөлжихгүй зөвхөн нэг салбарт харьцангуй ихээр төвлөрч, бусад салбарт орж ажиллах боломж нөхцөл хязгаарлагдмал байгааг харуулж байна" хэмээсэн.

Хуулийн төсөлд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаарддаг 100 000 ам.доллар, зарим салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтад тавьсан хязгаарлалтыг байхгүй болгож, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулж ажиллуулах, хөрөнгө оруулагчийн хөрөнгийг хууль бусаар дайчлан хураахгүй байх баталгааг төрөөс олгох зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Мөн хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын тоог тогтоох, эрх бүхий байгууллагын шийдвэрээр хөрөнгө оруулагчдад төрөөс нөхөн төлбөр олгох бол хохирлыг тухайн шийдвэрийг гаргаж хохироосон албан тушаалтнаар буцаан төлүүлэх, төрийн үйлчилгээг хялбаршуулж, нэг цонхны зарчмаар үзүүлэх, татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг зөвхөн Татварын хуулиар зохицуулах, шаардлага хангасан аж ахуйн нэгжийн хүсэлтэд үндэслэн татварын тогтворжуулалтын гэрчилгээг цахимаар шийдвэрлэдэг байх зэрэг зарчмын асуудлуудыг тусгажээ.

Улсын хэмжээнд 2023 оны эхний улирлын байдлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд нийт 246.8 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас гадаадын хөрөнгө оруулалттай 9350 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа аж. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 1990-2023 онд нийт 14836 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгүүлснээс 5486 аж ахуйн нэгж татан буугдсан байна. Эдгээрийн 33 хувь нь 2010-2022 онд татан буугджээ.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.174) 2024 оны 04 сарын 12

Нөгөө Занданшатар нь өөрийнхөө шоу болгоод аширлачихсан. Улсаа хорлож дуусахгүй юм даа

0  |  0
Zochin(68.146.199.167) 2024 оны 01 сарын 12

Ene sda neg ugee l toti shig favtaad bxiin!!! Bosgii n yagaad alga bolgoson be gej xumuus asuugaad bxad??

0  |  0
зочин(202.55.188.116) 2024 оны 01 сарын 11

40-50 жил тэр түрээсэлсэн газар дээрээ обьект бариад ажиллаж байгаад хугацаа нь дуусахаар сунгаад яваад байна гэсэн үг үү барилгыг нь улс буцааж худалдаж авах юмуу? тийм туршлага хаана бн? байсан ч олон сая хүнтэй газар юу юм гэхээс жишээ нь хонконгод английн эзэмшлийн нэг байшин байхад 100 жилийн хугацаа нь дуусахад яасан бол байшингаа хүлээлгэж өгсөн үү зарсан уу гээд судлах. Тэрнээс зүгээр Хүрэлбаатарын цээжний пангаар болчихдог юм биш.

0  |  0
Zochin(68.146.199.167) 2024 оны 01 сарын 12

Bosgiin teglesen shaltaaniig yariad bna gol n!!!!!! Albaar duivuulj uur um yariad bna ene umxii amt!!!! Ter xuduu xagalgaa xiilgexdee ter chigtee chadrax bsiin!!

0  |  1
зочин(66.181.160.45) 2024 оны 01 сарын 10

Баасан хутгалдсан ой гутам орк гэдгээ өөрөө мэддэгүй юмуу мэдрэмж муутай тэнэг вэ

0  |  0
Зочин (202.55.188.43) 2024 оны 01 сарын 10

ЗОРИУД СЭДВИЙГ НЬ ӨӨРЧИЛЖ ХҮМҮҮСИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЭХ ГЭСЭН Л САНАА БНА. ХҮРЭЛБААТРЫН ХИЙСЭН ГОЛ ”НҮГЭЛ” БОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАНД ТАВИГДДАГ БОСГЫГ АВЧ ХАЯСНААР ГАНЦ САЯ ТӨГРӨГ БАРЬСАН ЖИРИЙН ЯДУУ ХУЖАА ИРГЭДИЙГ ҮЙ ОЛНООР НЬ, 100 ЖИЛЭЭР, ХЭДЭН ҮЕЭРЭЭ МОНГОЛД НУТАГШИН АМЬДРАХ МӨН ЦААШЛААД МОНГОЛЫН ИРГЭН БОЛЖ СУУРЬШИХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЭХИЙГ САНААРХСАН. НЭГЭНТ Л ЭНЭ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭЖ БГАА БОЛ ӨНӨӨ ЦАГИЙН ДЭЛХИЙН БАЙДАЛТАЙ УЯЛДУУЛЖ ЦАГ ХУГАЦААНЫ ХУВЬД УЯН ХАТАН ТӨЛӨВЛӨХ БОЛОМЖ БСАН. МАГАДГҮЙ, ЗОРИУД МЭДЭЭГҮЙ ДҮР ҮЗҮҮЛЖ БАТЛУУЛАХААР ЗҮТГҮҮЛСЭН Ч ЮМ БИЛҮҮ, ХЭН МЭДЛЭЭ! ХА ХА ХА \n\n\n

0  |  0
Зочин(124.158.69.251) 2024 оны 01 сарын 09

Монголын газар нутаг аар тоглох эрх ард түмэн өгөөгүй шүү.чи хужаануудтай хамт зайлаа

0  |  0
би(103.212.116.122) 2024 оны 01 сарын 11

Хүрэлбаатараа чи одоо хужааруугаа зайлаа битгий монголын ард түмнийг доромжлоод бай

1  |  0
Зочин(66.181.186.48) 2024 оны 01 сарын 11

Хамгийн хорлонтой нь Монгол улсын газар нутгийг 100 жилээр ашиглуулахдаа ямар ч босгогүй болгосон байгаа юм, ерөөсөө Хятад хүнд зориулагдсан хууль гэж ойлгож болно, хэн дуртай хужаа нь өөрийгөө хөрөнгө оруулагч гэж нэрлээд газар авч суурьших нэн таатай нөхцөл бүрдэх гэж байна. Энэ Хүрэлбаатар гэгч яагаад заавал ийм хууль батлуулах гээд чичрэнэ вэ

2  |  0
Зочин(78.240.62.208) 2024 оны 01 сарын 11

MCS in төлөөлөний хүн , Petro China г хамгаалж их шан хүртдэг, Гадаадын хөрөнгө оруулалтыг Увс руу гулгуулж тайлан татварт хамруулдаггүй ОТ г хамгаалдаг гэх зэргээр баримттай олон материал нийтэд ил болсон хүнийг Нам нь хамгаалдаг, тэхээр бүгд адил луйварчид гэж хэн ч ойлгоно.

2  |  0
shal hudalaa buraad (66.181.184.203) 2024 оны 01 сарын 11

ene hujaa hurliiz odoo bol ubsd garch irehguigee medeed iim huuli gargaj ovog deedsdee beleg barih geed bgaa hvn dee. odoo turuus zailuulsan deer dee ene novshiig. odoo mongoliig idej uuj hansan baimaar daa. umhii novsh zailaarai da.

3  |  0
зочин(66.181.177.82) 2024 оны 01 сарын 09

Өмхий амт Хүрэлбаатар аа, чи ам шүдээ угааж бай. Дэргэдч инь ажиллах ярихад маш өихий амтай. Монголын газар нутгийг харийнхнаар дүүргэж мөнгө хулгайах саааархалаа тат шуналын хүүдий. Чамд бол Хотгор шанагын бүхэл бүтэн орд хангалттай энэ насанд чинь, харин хойт нас ба үлдэх үр садад чинь хамгийн муугаар тусах нүгэлт үйлдэл чинь үеийн үед чинь үйлчилнэ.

3  |  0
Зочин (202.55.188.98) 2024 оны 01 сарын 11

АЛИВАА ХУУЛЬ ОРОН ЦАГ ХУГАЦААНДАА ЗОХИЦОН ГАРАХ ЁСТОЙ. ОДОО 1993, 2013 ОН БИШ. ЧИ ТИЙМ СҮРХИЙ ЮМ БОЛ 100 ЖИЛИЙГ НЬ ЯАГААД ӨӨРЧЛҮҮЛЭЭГҮЙ ЮМ. БУСАД РУУ ӨӨРИЙН БУРУУГАА ЧИХЭХГЭЖ БҮҮ ОРОЛД! ОДОО ЦАГ ДОР 100 ЖИЛИЙН ДАРААГИЙНХИЙГ БАЙТУГАЙ 100 ӨДРИЙН ДАРААГИЙНХИЙГ ТӨЛӨВЛӨХӨД ХЭЦҮҮ БОЛСОН ЦАГ ҮЕ ЮМ.

2  |  0
Зочин (202.55.188.98) 2024 оны 01 сарын 11

ЧИ ТИЙМ Л СҮРХИЙ ЮМ БОЛ 100 ЖИЛ ГЭДГИЙГ НЬ ЯАГААД ӨӨРЧЛӨӨГҮЙ ЮМ. ОДОО 1993, 2013 ОН БИШ. АЛИВАА ХУУЛЬ ОРОН ЦАГ ХУГАЦААНДАА ЗОХИЦОЖ ГАРАХ ЁСТОЙ! ОДОО ЦАГ ДОР ДЭЛХИЙ НИЙТИЙН ТӨЛӨВ БАЙДЛИЙГ 100 ЖИЛ БАЙТУГАЙ 100 ӨДРИЙН ДАРААХИЙГ Ч ТӨЛӨВЛӨХ АРГАГҮЙ ГЭДГИЙГ ОЙЛГООГҮЙ ГЭДЭГ НЬ ЧИНИЙ Л БУРУУ. МАГАДГҮЙ ОЙЛГООГҮЙ ДҮР ҮЗҮҮЛСЭН БАЙХЫГ Ч ҮГҮЙСГЭХГҮЙ. БУСАД РУУ ӨӨРИЙН БУРУУГАА БҮҮ ЧИХЭЭД БАЙ. ТЭР БОЛ ӨӨР, ӨӨР ЦАГ ҮЕД БОЛСОН ЯВДАЛ , ЗА! ХА ХА ХА

2  |  0
Top