"Эрдэнэс тавантолгой" ХК 128 мянган тонн сул коксжих нүүрс биржээр арилжааллаа

2024 оны 01 сарын 09

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц буюу 128 мянган тонн сул коксжих (хийн нүүрс) нүүрс арилжлаа.

Арилжаанд хоёр худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 86.4 ам.доллароос эхлэн дуудаж 98.9 ам.долларт хэлцэл хийгдэв.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны анхны арилжаагаа амжилттай хийж, 12.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 128 мянган тонн сул коксжих нүүрс биржээр борлуулав.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(43.242.243.252) 2024 оны 01 сарын 09

Энэ 5 толгойгоос урьд өмнө байгаагүйгээр их нүүрс гаргалаа л гэх юм. Их гаргах яах вэ зүгээр л зөөгөөд ургаш гаргах нь гол зорилго биш биз дээ олборлосон нүүрсээ хулгайчуудад алдахгүй үнэ хүргэж зарах нь гол баймаар юм баялагаа үнэгүйдүүлж зарж луйварчдад алдахгүй эзэн нь байх л гол нь шүү төр үүн дээр хяналтаа тавих хэрэгтэй...

0  |  0
Top