Бүсчилсэн форумыг энэ оны I улиралд багтаан зохион байгуулна

2024 оны 01 сарын 17

Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулж бүсчилсэн форумыг аймаг, нийслэлд энэ оны нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна.

Бүсчилсэн форумд аймаг, нийслэлийн холбогдох төрийн албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагууд, нутгийн өөрөө удирдах байгууллага, улс төрийн нам, эвсэл, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top