Сирийн асуудлаарх хэлэлцээ Астанад болно

2024 оны 01 сарын 19

Сирийн асуудлаарх ээлжит хэлэлцээ энэ сарын 24-25-нд Казахстаны нийслэл Астана хотод болно.

Казахстаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр батлан даагч орнуудын хамтын уриалгын дагуу уулзалтыг сэргээж байгаа аж.

Казахстаны Гадаад хэргийн яам өнгөрсөн жил тус улс Сирийн асуудлаарх олон улсын хэлэлцээрийг сайн санааны үүднээс Астанад сэргээхэд бэлэн байна гэж мэдэгдсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top