З.Энхболд нарыг шүүх хуралд ГЭРЧҮҮДИЙГ АЛБАДАН ИРҮҮЛЭХЭЭР боллоо

2024 оны 01 сарын 19

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарыг шүүх хурал хоёрдугаар сарын 05-ны өдөр хүртэл хойшлогдож,  гэрчүүдийг албадан ирүүлэхээр боллоо. 

Тус шүүхийн эрүүгийн хэргийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааныг өнөөдөр /2024.01.19/ өдөр хүртэл хойшлуулан зарласан боловч шүүгдэгч нарын өмгөөлөгчид “Шүүх хуралдаанд нэр бүхий гэрч нарыг оролцуулах, гэрчийг албадан ирүүлэх талаарх шүүхийн тогтоолын биелэлтийг хангуулахаар шүүх хуралдааныг дахин хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргажээ. 

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3-т Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах: "Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ. 

Сануулахад, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг шүүхээс аваад байгаа билээ. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
q(202.9.40.238) 2024 оны 01 сарын 20

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten

0  |  0
ит(139.5.216.10) 2024 оны 01 сарын 19

н\nНямдоржийн урхинд Увсаас өөр аймгийн олон хүн бүдэрч байна даа

0  |  0
Зочин(139.5.216.186) 2024 оны 01 сарын 19

Гишүүн Доржханд яагаад гэрчээс зугтаад бгаагаа хэлэх хэрэгтэй

0  |  0
Top