Нийслэл хотын 20 ЖИЛИЙН БУЛХАЙГ нээлттэй сонсголоор хэлэлцэнэ

2024 оны 01 сарын 28

Монгол Улсын Засгийн газрын хуралдаан өнгөрсөн пүрэв гарагт /2024.01.25/ болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын сүүлийн 20 жилийн газар олголт, газрын хувьчлал, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд газар олгосон нь хууль зөрчсөн эсэх, мөн нийтийн тээврийн асуудлаар нээлттэй, нийтийн сонсгол хийх, УИХ-ын даргад хандаж энэ асуудлаар Түр хороо байгуулах чиглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт өгөөд байна.

Өөрөөр хэлбэл, 2003-2004 оноос хойш өнөөг хүртэл нийслэлд бугшсан булхай, луйвар, газрын наймаа, ашигтай газар бүрийг худалдаж барилга байшингаар чигжсэн, стандарт, төлөвлөлт алдагдсан, газар зохион байгулалтыг ор тас орхисон, нийтийн тээврийн төлөвлөлтийн алдаа, ногоон автобусны хэрэг, явган хүн явах замгүй болтол хаасан боосон хоолой, хүзүүвч, аюул тохиоход аврах үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүргэсэн замбараагүй байдал зэргийг нийтээр нээлттэй хэлэлцэн сонсох боломжийг олгохоор болов.

Дээр дурдсан хугацаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Миеэгомбын Энхболд (1999-2005), Цогтын Батбаяр (2005-2007), Түдэвийн Билэгт (2007-2008), Эрдэнийн Бат-Үүл (2012-2016), Сундуйн Батболд (2016-2018), Жанцангийн Батбаясгалан (Үүрэг гүйцэтгэгч) (2018 оны 12-р сараас 2019 оны хоёрдугаар сар), Сайнбуянгийн Амарсайхан (2019-2020 оны долоодугаар сар), Жанцангийн Батбаясгалан (Үүрэг гүйцэтгэгч) (2020 оны 7-р сарын 1-2020 оны 10-р сарын 23), Долгорсүрэнгийн Сумъяабазар (2020 оны 10-р сарын 23-2023 оны 10-р сарын 12), Хишгээгийн Нямбаатар (2023 оны 10-р сарын 12-ны өдрөөс) гэсэн 10 хүн ажилласан болон ажиллаж байгаа юм.

Эдгээр эрхмүүд нээлттэй, нийтийн сонсголд оролцон тухайн үед олгосон газар, түүний зориулалт, өдгөө ямар байдалд хүргэсэн болон нийслэлчүүд амьд явах баталгаагүй шахам болоод буй өнөөгийн байдал хэнээс, юунаас үүдэлтэй болохыг олон нийтэд тайлбарлах үүрэг хүлээхээр болж байна.

Д.Оюун

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.245) 2024 оны 01 сарын 29

Сүүлийн 30 жилд хот, дүүргийн даргаар ажиллаж нийслэлийн газрыг зарж баяжсан, УБ хотыг цементын овоолго болгон хувиргасан этгээдүүдийг илрүүлж чадах уу? ?? гал, түргэний машин бүү хэл хүн ч явах араггүй болтол нь зайгүй хашиж, шавааралдсан энэ цементүүдийг яах вэ??? тэдэнтэй хариуцлага тооцож чадах уу ???

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2024 оны 01 сарын 28

8 -12 онд хамгийн их авилга,хэн дарга байсан юм...

0  |  0
S(66.181.177.41) 2024 оны 01 сарын 28

DYRAA XANGN80955877

0  |  0
ЗОЧИН(66.181.177.22) 2024 оны 01 сарын 28

БҮГДЭЭРЭЭ ГЭМТ ХЭРЭГТЭНГҮҮД ШДЭЭ. ХУВЬДАА ЗАВШИГЧ НАР. ХУВЬДАА ЗАВШААГҮЙ ХҮНИЙГ ЭДГЭЭРЭЭС НЭГИЙГ Ч ҮЛ ОЛНО.

0  |  0
ЗОЧИН(66.181.177.22) 2024 оны 01 сарын 28

БҮГДЭЭРЭЭ ГЭМТ ХЭРЭГТЭНГҮҮД ШДЭЭ. ХУВЬДАА ЗАВШИГЧ НАР. ХУВЬДАА ЗАВШААГҮЙ ХҮНИЙГ ЭДГЭЭРЭЭС НЭГИЙГ Ч ҮЛ ОЛНО.

0  |  0
S(66.181.177.41) 2024 оны 01 сарын 28

S XN80955877

0  |  0
сүгийн нэр алга(103.57.93.147) 2024 оны 01 сарын 28

сүг Мөнхбаярын нэр алга. энэ этгээд бас маш их хортой луйвар хулгай авилгалыг газараар хийсэн шүү.

0  |  0
Зочин(59.153.115.146) 2024 оны 01 сарын 28

ЭНЭ БАТБАЯСГАЛАНГИЙН ХАЖУУДАХ ЗАСАГ ДАРГА НАР БҮГД ХУСАГДДАХ ХАРИН ЭНЭ НӨХӨР Л ТОГТООД ДАРГА ХИЙГЭЭД БАЙДАГ ИХ СОНИН НӨХӨР ШҮҮ

0  |  0
Зочин(59.153.113.148) 2024 оны 01 сарын 28

Даварсан хулгайч авилгач нараа амьд байхад нь илрүүлсэн дээршдээ үнэн мөнийг олоосой иргэд хохироод дуусч бгаашд

0  |  0
Чухал биш...(59.153.113.91) 2024 оны 01 сарын 28

Чухал биш зүйлийг барьж аваад ард түмнийг бухимдлаар амь зогоолгох юм даа. Хууль, шүүхийн байгууллага нь хууль зүйн хариуцлагаа хуулийнхээ хүрээнд хэрэгжүүлбэл яадаг юм болдоо. Харин төр, орон нутгийн удирдлага нь өнгөрсөнтэйгөө ноцолдоод байх биш хэт ирээдүйгээ харж хөгжлийн бодлого үйл ажиллагаа, дагуул хот, тэлэлт зэрэг зүйлээ анхаарвал дээрсэн дээ!

1  |  0
Top