Төрийн албаны зөвлөлийн даргаар Л.Цэдэвсүрэн томилогдлоо

2024 оны 01 сарын 28

Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Б.Баатарзориг нарын бүрэн эрхийн хугацаа дуусаж, Л.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдагва нар 2024 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилогдон ажлаа хүлээн авах үйл ажиллагаа Төрийн албаны зөвлөлийн “Инновац” танхимд болсон.

Тэгвэл энэ сарын 23-ны өдөр Төрийн албаны хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу Төрийн албан зөвлөлийн гишүүд Л.Цэдэвсүрэнг Төрийн албаны зөвлөлийн даргаар томилж, тамга, тэмдгийг гардуулан өглөө.

ЛХАГВЫН ЦЭДЭВСҮРЭНГИЙН ТОВЧ НАМТАР:
 
- 1967 онд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн, 56 настай.
 
- 1985 онд нийслэлийн 13 дугаар дунд сургууль төгссөн.
 
- 1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
 
- 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд ажилтан
 
- 1994-1996 онд Соёлын яамны Тамгын газарт сайдын туслах, хуулийн зөвлөх
 
- 1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт сайдын туслах, хуулийн зөвлөх
 
- 2000-2009 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газарт хуулийн зөвлөх, мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга
 
- 2009-2014 онд Боловсрол, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
 
- 2014-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга
 
- 2020-2021 онд Боловсрол, шинжлэх ухааны сайд
 
- 2021 оны 02-10 дугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
 
- 2021 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ddavaa(202.21.107.1) 2024 оны 01 сарын 28

Tsaashid alba haah hugatsaand duusgavar boloh hurtlel tetgeveriig tsrartsaah, yadaj tetgeverees ni HHOATatvar avdag boloh zereg erh zyin zohitsuulalt heregtei boloh ni dee

0  |  0
Top