Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн Авто замын уулзварт гарсан 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсний улмаас гарсан гал түймэрт НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гурван алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь нас эрсэдсэн юм.
Талийгаачдыг өнөөдөр /2024.01.29/ эцсийн замд нь үдсэн бөгөөд үйл ажиллагаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, бусад албаныхан оролцсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг нь олгож, гэр бүлд нь гурван өрөө байр өгдөг байх хуулийн төсөл санаачлан УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар болсон талаар өнөөөдөр Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр цахим хуудсаараа мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
ХҮНИЙ ЗОВЛОН ДЭЭР ДӨРӨӨЛЖ НЭР ТӨР ОЛОХ НЬ ЯЛТ ҮЙЛДЭЛ ШҮҮ. ҮҮНИЙГ ЗАСАГ ХИЙХ ЁСТОЙ. НЭГДСЭН НЭГ ЖИШИГ БАЙХ ЁСТОЙ БҮХ САЛБАРТ. ТҮҮНЭЭС БИШ НЭГ АСУУДАЛ БОЛОХООР Л НЭГ ГАНЦ СЭДЭВ ХӨНДСӨН ЯВЦУУ ҮЙЛДЛЭЭР ТАРХ УГААХАА БОЛЬ. ХИЛИЙН ХАМГААЛАЛТ, ЦЭРГТ ЯВААД БУСДАД ХОРЛУУЛСАН, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БУРУУГААС УЛСЫН АЖИЛ ХИЙЖ ЯВААД АМЬ ҮРЭГДСЭН БУСАД ЯНЗ БҮРИЙН ТХИОЛДЛЫГ НЭГТГЭЖ АВЧ ҮЗЭХ ЁСТОЙ.