Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудын амар мэндийг айлтган золгов.
XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар азай буурлуудаа хүндэтгэн, амар мэндийг нь айлтган золгов.
Төрийн ордонд нийгмийн зүтгэлтэн, Алдарт эх, соёл урлаг, газар тариалан, мал аж ахуй, батлан хамгаалах, боловсролын салбарыг төлөөлсөн 80-95 настай азай буурлууд хүрэлцэн иржээ.
Сэтгэгдэл ( 0 )