Папуа Шинэ Гвинейд овог хоорондын мөргөлдөөнөөр 53 хүн амиа алдав

2024 оны 02 сарын 19

Папуа Шинэ Гвиней улсын Энга мужид овог хоорондын мөргөлдөөний улмаас хамгийн багадаа 53 хүн амиа алджээ.

“ABC Australia”-гийн мэдээлснээр тус бүс нутагт овог аймгуудын мөргөлдөөн хурцадсан байна. Энэ явдал нь Папуа Шинэ Гвинейн орчин цагийн түүхэн дэх томоохон аллага болж байгаа юм.

 

Олон жилийн турш инфляц, ажилгүйдлийн улмаас туйлдаж байгаа тус улсад эдийн засгийг сэргээх арга хэмжээ авч чадахгүй байгаа Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт болох гэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top