Тогтвортой хөгжлөөр манлайлж ажилладгийн хувьд ХААН Банк цаасны хэрэглээг бууруулах зорилт тавьж, байгаль орчинд ээлтэй дижитал, ногоон бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа санал болгосоор ирсэн билээ. Тэгвэл энэ удаа бид үйл ажиллагаандаа DigiPOS үйлчилгээг нэвтрүүлснээр цаасны хэрэглээг бүрэн халахад дахин нэг алхам ойртлоо.
Гар утасны NFC-ээр дамжуулан картын контактлесс буюу зайнаас унших технологийг ашиглан хэзээ ч, хаана ч төлбөр тооцоогоо хялбар хүлээн авах боломжийг бүрдүүлсэн цахим ПОС буюу DIGI POS аппликэйшнийг ХААН Банк өнөөдрөөс үйлчилгээндээ нэвтрүүлээд байна.
Энгийн уламжлалт ПОС төхөөрөмжийн хувьд тогтмол зайг нь цэнэглэх, цаасыг нь дуусахаас өмнө солих, эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд банкны салбарт аваачиж засуулах гэхчилэн ашиглалтын явцад багагүй арчилгаа шаарддаг билээ. Бизнес эрхлэгч та ХААН Банкны DigiPOS аппликэйшнийг гар утсандаа татан авч суулгаснаар ямар нэг нэмэлт төхөөрөмжийн шаардлагагүйгээр, гүйлгээний шимтгэл хамгийн бага буюу 0.8% -иар төлбөр, тооцоогоо хялбар хүлээн авах боломжтой.
Та хэрэв андройд үйлдлийн систем бүхий гар утастай бол Playstore-оосоо DigiPOS аппликэйшнийг татан авах боломжтой бөгөөд онлайнаар бүртгүүлэх хүсэлтээ илгээхэд л хангалттай. Бид шат дараатай хөгжүүлэлтүүдийг хийж буй бөгөөд дараагийн ээлжинд iPhone гар утастай харилцагчдадаа DigiPOS аппликэйшн татан авч ашиглах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
DIGI POS-ыг хэрхэн захиалах вэ?
DIGI POS-ын давуу тал:
Техникийн үзүүлэлт:
Эрхэм харилцагч та тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан, цаасгүй эко хэрэглээг сонгохыг хүсвэл DigiPOS-ын хэрэглэгч болж, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран өөрийн бизнесээ хялбарчлаарай.
Таны бизнест тус болох DIGI POS -ыг ашиглахыг хүсвэл ЭНД дарж хүсэлтээ өгнө үү.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк