ӨВЛИЙН УСАНД СЭЛЭЛТ I ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчид эх орондоо ирлээ

2024 оны 03 сарын 12

Эстонийн нийслэл Таллин хотод болсон Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчид эх орондоо ирлээ.

40 улсын 1500 орчим тамирчин оролцсон тус тэмцээнээс Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн билээ. Тэднээс СЭЗИС-ийн Эдийн засгийн тэнхимийн хоёрдугаар курсийн оюутан А.Эрмүүн алт болон хүрэл медаль хүртсэн байна.

Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвийн тамирчин С.Мөнх-Оргил мөнгөн медаль хүртэж, Баянгол дүүргийн УССТ, ОБЕГ-н аврагч спорт хороо, 120 дугаар ангийн тамирчин, ахмад Ш.Даваадорж гараандаа түрүүлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top