УИХ-ын чуулганы хуралдаан ХААЛТТАЙ горимд шилжлээ

2024 оны 03 сарын 15

УИХ-ын 2024 оны Хаврын чуулганы нээлт Төрийн ордны "Их эзэн Чингис хаан" танхимд үргэлжилж байна. Одоогоор Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн мэдээллийг хэлэлцэхээр УИХ-ын чуулган хаалттай хуралдаж байгаа юм. 

Хаврын ээлжит чуулганы нээлтийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, Нийслэлийн удирдлагууд биечлэн, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагын төлөөлөгч нар цахимаар оролцож байгаа юм.

УИХ-ын гишүүдийн ирц 55 хувьтай байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top