“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК нийслэлд ногдол ашиг өгөхгүй, хууль зөрчиж байна гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 15

 

Нийслэлийн шар усны үерт өртсөн болон өртөх эрсдэлтэй байршлуудад өнөөдөр Хотын дарга ажиллаж байна. Энэ хүрээнд усны хаялгагүй, зам талбайд нь борооны ус их хэмжээгээр тогтдог Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд мөн ажилласан юм.

 

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Гэвч өнөөг хүртэл тус компани нийслэлд ногдол ашиг өгөхгүй, хууль зөрчиж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр тус байршилд ажиллаж, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлага Т.Нямдаваатай уулзлаа.

 

 

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Стадион орчимд усны хаялга байхгүй. Байсан хаялгыг нь дараад орон сууц барьчихсан. Өөрөөр хэлбэл, Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон газрыг удирдлагууд нь зараад идчихсэн. Үлдсэн багахан зай талбайд нэмээд 22 давхар барилга барьж байна. Гэтэл Үндэсний их баяр наадмаа хийдэг тус хүрээлэнг жил болгон нийслэлийн төсвийн хөрөнгөөр тохижуулж, эргэн тойрных нь үл хөдлөх хөрөнгүүдийг түрээсэлдэг. Түүнчлэн Нийслэлийн Замын хөгжлийн газраас хийсэн талбайг тус компани зөвшөөрөлгүйгээр төлбөртэй зогсоол болгочихсон. Гэвч эдгээрээс нийслэлд ногдол ашиг огт ирдэггүй. Ойр хавийн талбайд нь ус тогтоод байхад шугам сүлжээ хийхгүй атлаа газрыг нь зараад байдаг. Тиймээс өнгөрсөн хугацаанд нийслэлээс гарсан бүх зардлыг, нийслэлд ирэх ёстой ногдол ашгийг нэхэмжлэх хуулийн баг гаргана” хэмээсэн юм.

 

 

Ирэх долоо хоногт уг асуудлаар нийслэл болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд хуулийн байгууллага байлцуулан уулзахаар болов. Зөвшилцөлд хүрэхгүй тохиолдолд хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлүүлнэ гэдгийг Хотын дарга хэлсэн юм. Мөн тус хүрээлэнгийн хойно баригдаж буй барилгын ажлыг өмчийн маргааны асуудал шийдэгдтэл зогсоох, усны хаялга хийхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.9.46.105) 2024 оны 03 сарын 16

Хүчгүй сул дорой төртэй, хууль хэрэгждэггүй, авилгалд идэгдсэн улс оронд наад захын 1 этгээд нь энэ мэтээр дураараа дургиж болдогийн нэг жишээ бол энэ мөн. ийм жишээ хэдэн зуун мянгаараа байна. Ж: улсын цирк, хүүхэд залуучуудын театр /хуучин/ , ард кино театр, гэх мэтээр урт цувааг нэрлэж болно.

1  |  0
ZOCHIN(101.189.22.137) 2024 оны 03 сарын 16

ARD N CHOIJOO BGAA CH GAZRIIG N HEN ZARSAN N TODORHOISHDEE....ZARSAN HUN N TCAVCHSAN MUNGUU L ULSAD IGUH N LSHUUDEE....SHUNALD HYZGAAR UGUI ...

0  |  0
Зочин(59.153.113.55) 2024 оны 03 сарын 16

Өндөр барилгын ард Чойжоо ага чинь бгаа Нямбаатар мэдэхгүй царайлахаа боль хэнийг мөшгөхаө мэдэхгүй бна гэжүү худ худ

1  |  0
Ивгээл(66.181.184.112) 2024 оны 03 сарын 16

Чойжилсүрэн үнэн даам гарчихсан хулгайч юмаа. Шалгахад авсан,өгсөн их булхай илэрнэ дээ. Даанч Нянгар нэрийг нь хэлэхээс ч айдаг бололтой

0  |  0
зочин(103.57.95.12) 2024 оны 03 сарын 16

100 хувь өөрсдөө аваач дээ эд нарт өгөх ямар хэрэгтэй юм вэ

1  |  0
Иргэн(103.212.116.96) 2024 оны 03 сарын 16

Хувийн 51 ХУВИЙНХАН ӨӨРТ НОГДОХ ЮМАА ХЭД НУГАЛААД АВЧИХАЖ. ОДОО ҮЛДСЭНИЙГ НЬ 100 ХУВЬ АРД ТҮМНИЙ МЭДЭЛД АВ.

1  |  0
rat(139.5.218.175) 2024 оны 03 сарын 16

менежментийн хуьвчлал нэрээр зальт этгээтүүд энэ мэтчилэнгээр төрийн өмчийн байгүүллагуудыг луйвардаад авсан даа тэгэхдээ дандаа МАН-ын угшилтай хүмүүс байдаг

1  |  0
Иргэд (202.126.91.72) 2024 оны 03 сарын 16

Зөв Амжилт хүсье

2  |  0
Top