Өнөөдөр /2024.03.20/ Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа. Тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Засгийн газрын хуралдаанаар тэтгэврийн болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх тухай төсөл дэмжигдлээ. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон зөвхөн цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 100,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Үүнд 449.2 мянган тэтгэвэр авагч хамрагдах бөгөөд төгрөг үүнд 449.3 тэрбум төгрөг зарцуулна. Дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэвэр нэмэгдсэнээр дундаж тэтгэвэр 785.6 мянган төгрөг болно. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 100,000 төгрөгөөр нэмэгдэнэ.
Халамжийн тэтгэврийн тухайд НДС-гаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хагас болон бүтэн өнчин хүүхэд гээд 65.6 мянган хүний тэтгэвэр нэмэгдэнэ.
16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг авдаг 12.8 мянган хүүхэд байдаг. Тус тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 1-нээс 50,000 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарлаа. Ингэснээр тэтгэмжийн хэмжээ 375,000 төгрөг болно" гэж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 4 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Булгантуяа бас ямар бантан хутгасан болоо
Зөвхөн цэргийн алба хаасан эс бол хувь тэнцүүлсэн бүрэн бус тэтгэвэр авагчийн тэтгэвэрийг 100000₮-р нэмнэ гэж ойлголоо. Бусад тэтгэвэр авагчдын яах болж байна. Тэр тухай тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй байна.
2024.05 -р сард тэтгэвэр тогтоолгох иргэдэд 100 000 төгрөгийн нэмэгдэлийг нэмж тооцох уу!