"Ард түмний хүч" намын даргаар Л.Гүндалайг бүртгэжээ

2024 оны 03 сарын 22

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.

Ард түмний хүч намаас ирүүлсэн “намын даргын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай өргөдлийг хэлэлцээд намын даргаар Л.Гүндалайг бүртгэв.

Эрхчөлөөг хэрэгжүүлэгч намаас ирүүлсэн “намын дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай өргөдлийг хэлэлцэж, өргөдөлд хавсаргасан баримт бичиг шаардлага хангаагүй гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзлаа.

Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын зарим зүйл, заалт болон хавсралтад нэмэлт, өөрчлөлт орууллаа. Тухайлбал, Бүртгэлийн албанаас буцаадаг байсан зохицуулалтыг Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаас буцаахаар, намын нэр баталгаажуулах хугацаа, тамга, тэмдгийн хяналт, дугаартай холбоотой бүрдүүлэх баримт бичгийн хавсралтыг өөрчлөн батласан байна.

Мөн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монголын шүүгчдийн холбооны Улсын дээд шүүхийн салбар хорооны тэргүүнийг сонгох асуудлыг хэлэлцсэн бөгөөд тус хорооны тэргүүнээр Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт сонгогджээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
CHOIJIN(103.57.92.183) 2024 оны 03 сарын 25

IIM BALAI SOGTUU YUMIIG HUVSGULIINHUN L SONGODOG BAIHDAA NEG UDAA NAMAA HAYAAD UUR NAMD ORCHIJ BAISAN.

0  |  0
Зочин(49.0.138.250) 2024 оны 03 сарын 24

Нэлээн мэдрэл муутай,улс төрийн боловсролгүй хүн.

1  |  0
Зочин(66.181.178.14) 2024 оны 03 сарын 24

Гүндалай одоо улстөрд хэцүү байх оо, шоронд орчихгүйхэн шиг байж байгаад жамаараа чадрах боломжоо л хайж байгаа хүн ш дээ, чадахгүй ч байж болох

1  |  0
Зочин(49.0.138.249) 2024 оны 03 сарын 23

Учир утгагүй халамж тарааж улс орноо сүйрүүлж байгаа нь тэгээд ариун явдалуу? Ард түмнээ бэлэнчлэх сэтгэлгээнд оруулсан нь ариун явдалуу? Гүний гүн балай минь!

0  |  0
Зочин(202.126.91.79) 2024 оны 03 сарын 24

ГҮНДАЛАЙ ХҮҮХДИЙН МӨНГӨНИЙ ЖИНХЭНЭ АВТОР ШҮҮДЭЭ. ЭНЭ ХАРААГААД БАЙГАА НӨХДҮҮД ХҮҮХДИЙН МӨНГӨӨ АВААД АМАА ОЛОХГҮЙ ИДЭЖ БАЙГАА БАЙХДАА

0  |  1
иргэд эрхтэй(66.181.160.27) 2024 оны 03 сарын 24

гүнбалай газрын хулгайч ялаа эдлэх болно

1  |  1
zochin(103.212.117.197) 2024 оны 03 сарын 24

За та нар, энэ Гүнбалайг сонгож тэнэгтэвээ!!!!!!!!!!!!!!!!!!!

2  |  0
Зочин(66.181.176.189) 2024 оны 03 сарын 24

Гүн солиот

3  |  0
Зочин(49.0.138.249) 2024 оны 03 сарын 24

Сонгуулиар гарч ирэх гэж янз бүр болох юмдаа! Энэ хүн өөрийгөө их тоохын.

3  |  0
Top