“Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвийн хүрээнд МАН-ын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтнууд зөвлөлдөж байна.
Тодруулбал, энэ удаагийн сонгуульд бүсчилсэн хөгжлийн реформыг хэрхэн дэмжиж оролцох талаар намын гишүүд нэгдсэн ойлголттой болох, мөн сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрт өгсөн Үндэсний аудитын газрын дүгнэлтийг хэлэлцэн шаардлагад нь нийцүүлэх юм.
УИХ-ын энэ удаагийн сонгуульд 27 нам, хоёр эвсэл оролцохоор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн бөгөөд тус газраас нам, эвслүүдийг мөрийн хөтөлбөрөө Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичгүүд болон бусад хуульд нийцүүлэх дүгнэлт гаргасан. Холбогдох хуульд заасны дагуу нам эвслүүд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газрын шаардлагад нийцүүлэн өөрчилж, энэ сарын 17-ны дотор дахин хүргүүлэх үүрэгтэй. Ийм хариуцлагатай үед МАН удирдах ажилтныхаа улсын зөвлөгөөнийг зохион байгуулж эл болон бусад асуудлаар санал бодлоо солилцож буйгаараа онцлог гэдгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэллээ. Тус зөвлөгөөнд бүх аймаг, дүүргийн намын анхан шатны байгууллагаас 3200 гаруй төлөөлөгч оролцож байна.
Сэтгэгдэл ( 2 )
Хайран нам боловсролгүй эрүүгийн нөхдүүд дарга болсон
худлаа чухал царайлж дүр эсгэгчдийн бүхэл бүтэн арми