“Ачит Ихт” ХХК-ийн 34 хувьд ногдох ашгийг нэхэмжлэх үүргийг “Эрдэнэт үйлдвэр”-т өгчээ

2024 оны 04 сарын 24

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Үүн дотор “Ачит Ихт” ХХК-тай холбоотой гарсан шийдвэрийн талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар (ЗГХЭГ)-ын дарга, сайд Д.Амарбаясгалан мэдээлэл өгөхдөө “Энэ компанитай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулагдан жил гаруйн хугацаанд ажиллаж, өнөөдөр дүнгээ танилцуулснаар Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зарим үүрэг чиглэлийг өглөө. Нэгдүгээрт, “Ачит Ихт” компанийн 34 хувийг “Эрдэнэт үйлдвэр” эзэмших, 2014 онд байгуулагдсан гэрээгээ биелүүлэх үүрэг өгсөн. Уг компани нь 2003 онд байгуулагдаж, 2009 онд хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдөн, 2013 онд “Эрдэнэт үйлдвэр”-тэй анхлан гэрээ байгуулан овоолго ашиглах нөхцөл нь үүссэн. 2014 онд байгуулсан гэрээгээр 34 хувийг “Эрдэнэт үйлдвэр” эзэмшихээр гарсан ч 2015 онд “Эрдэнэт үйлдвэр”-ээс гарсан ажлын хэсэг гэрээг дүгнэхдээ үйлдвэрт ашиггүй тул эзэмшлээсээ татгалзах нь зүйтэй гэж үзсэн” гэлээ.

Хоёрдугаарт, өнгөрсөн найман жилийн хугацаанд эзэмшиж, олох байсан орлого буюу алдагдсан боломж, 34 хувьд ногдох ашгийг нэхэмжлэх үүргийг “Эрдэнэт үйлдвэр”-т өгчээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ:

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(103.168.34.69) 2024 оны 04 сарын 26

Зөвөө. 34 хувиа нөхөж төлөхгүй бол хурааж ав. Нөхөа төлбөрөө шүүхээр ав. Үндсэн хуулиар энэ чинь бүх ард түмний өмч. Өсөхийн өлөн нь гараагүй хулгайч луйварчид бүх үйлдвэр газар газрын доорх баялаг төдийгүй ард түмний 30 жилийн амьдрал эрүүл мэнд хүүхдүүдийн ирээдүйг хулгайлсан. Энэ засгийн шудрага бус бүхнийг илчилж залруулах гэж байгаа сайн үйлсийгбурхан, хөх тэнгэр ивээг

0  |  0
DR. ADITYA(102.88.69.210) 2024 оны 04 сарын 25

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.88.69.210) 2024 оны 04 сарын 25

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зочин(202.126.89.232) 2024 оны 04 сарын 25

Төр ч бусдын байгуулсан бүхнийг дээрэмдэж байна даа удахгүй бид ч газраа булаалгах сурагтай

0  |  1
зочин(202.55.188.99) 2024 оны 04 сарын 25

Яагаад 34 % гэж. Бүр 49% нэхэмжлэх ёстой.

2  |  0
Зочин(103.212.116.95) 2024 оны 04 сарын 25

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэн “Ачит ихт” ХХК-иас болж авлигын хэргээр шалгагдсан. Ц.Даваацэрэн нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байхдаа үйлдвэрийн үйл ажиллагааны улмаас бий болсон хүдрийн овоолгыг “Ачит ихт” ХХК-д ашиглуулахаар тохирч, гэрээ байгуулахдаа “Эрдэнэтүйлдвэр”-т их хэмжээний орлого олох боломжийг алдагдуулсан. Ингэхдээ албаны эрх ашгийн эсрэг албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, хууль болон компанийн дүрэмд зааснаар ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ашиг сонирхолд хүнд хор уршиг учруулсан байна. \nЭх сурвалж: Өдөр тутмын

1  |  0
Mjl(103.57.93.131) 2024 оны 04 сарын 25

Nash zov buh ordoos aldagdsan bolomjoo avch ard tumnii baylgiig Zov zarsan oruulaarai

2  |  0
Top