Төрийн үйлчилгээний нэгдсэн систем "E-Mongolia 4.0" шинэчлэгдсэн хувилбарыг өнөөдөр танилцууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтэд нь оролцож үг хэллээ.
“E-Mongolia 4.0” хувилбар нь иргэдийн хэрэгцээт багц үйлчилгээг санал болгосон, дуу хоолойгоор дамжуулж үйлчилгээ авах, чатботоор хүссэн мэдээллээ авах боломжийг бий болгож, иргэд хоорондоо харилцах үндэсний чатыг багтаажээ. Мөн эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг цахимжуулж, олон нийтэд хүргэх шаардлагатай сонордуулга, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг болж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн үйлчилгээг цахимжуулах ажилд оролцсон, дэмжсэн хүмүүст талархал илэрхийлээд E-Mongolia төрийн үйлчилгээ цахим, шуурхай, мэдээлэл ил тод болсныг онцоллоо. Үр дүнд нь тухайлбал, далд эдийн засаг ил болж эдийн засаг 43 их наядаас 69 их наяд болж тэллээ. Мөн нийгэмд авлигыг үл тэвчих сэтгэл зүй бий болжээ. Монгол Улсын иргэн бүр баялгийнхаа үр өгөөжийг хүртэх Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. “E-Mongolia 4.0” Үндэсний баялгийн сангийн мэдээлэлтэй мөн холбогдож буйг Ерөнхий сайд хэллээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТ:
Сэтгэгдэл ( 0 )