Өнгөрөгч мягмар гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тангараг өргөснийхөө дараа тус улсын засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан юм.
Тэгвэл өмнөх засгийн газрын ерөнхий сайд байсан Михаил Мишустинийг өчигдөр тэр дахин нэр дэвшүүлж, Оросын парламент уг томилгоог нь дэмжжээ.
Оросын парламентын доод танхим болох Төрийн Думын гишүүд Мишустиний томилгоог 375:0 харьцаатай саналаар дэмжжээ. 57 гишүүн санал хураалтад оролцохоос түдгэлзсэн нь бүгд Оросын Коммунист Намын гишүүд байсан байна. Засгийн газрын танхимын шинэ гишүүдийн саналыг Мишустин ирэх долоо хоногийн эхээр парламентад танилцуулах тухай Төрийн Думын спикер Вячеслав Володин мэдээлжээ. Өмнө нь төдийлөн олны танил байгаагүй татварын албаны түшмэл Михаил Мишустинийг 2020 онд Путин ерөнхий сайдаар томилж, өмнөх ерөнхий сайд Дмитрий Медведевийг залгамжлуулж байв. Ерөнхий сайд болохоосоо өмнө тэр Холбооны Татварын Албыг арав орчим жил удирдсан юм. Мишустин бас 2011-аас 2018 оны хооронд ерөнхийлөгчийн дэргэдэх Санхүүгийн Зах Зээлийн Хөгжлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Бас нэг яргачин
добрый человек, дарга баймааргүй их нүдэнд дулаахан хүн шүү