Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

2024 оны 05 сарын 13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай болон Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн  Тамгын газрын дарга Я.Содбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

 

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл  

 

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн нийгмийн халамжийг сайжруулах, “Алдарт эх”-ийн одон авахад дэмжлэг үзүүлэх, дөрөв буюу зургаагаас дээш хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан нэг ба түүнээс дээш настай хүүхдийг хүүхдийн тоонд оруулан тооцож “Алдарт эх”-ийн одон олгодог байх зэрэг санал иргэдээс Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирсээр байна.

Үүнтэй холбогдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Хуулийн төсөлд “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан, эсхүл байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан нэг ба түүнээс дээш настай хүүхдийг хамруулж байхаар тусгалаа.

 

 

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

 

Хуулийн төсөлд Төрийн далбааг байнга мандуулах газар, байршлыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоож болохоор, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд хүндэтгэлтэйгээр гардуулан өгөх  зохицуулалтыг тусгажээ.

Төсөл батлагдсанаар ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон төрийн бэлгэ тэмдэг, Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх юм.

 

 

ВИДЕО ҮЗЭХ: 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.126.89.226) 2024 оны 05 сарын 15

2 нөхрийн 2 , 2 хүүхэд гаргачихаад , аавд нь үлдээчихээд байгаа ээж гэж хэлэхэд нэн хэцүүчүүд бас байнаа байна энэ бас ОДОНТОЙ ЭЭЖ үү тэй

0  |  0
мөнгийг нь нэмээчээ (139.5.216.25) 2024 оны 05 сарын 14

үүний оронд олон хүүхэдтэй одонгийн эзэд -ээжүүдэд сар бүр хүхдийн тоогоор мөнгө олгодог болбол дээрдээ. ийм ухаан муутай ерөнхийлөгчтэй ч байх гэждээ. тэнэг хар юмыг яаж 6 жил хүлээнэ ээ.Ядаж 4 дүүнээс дээших хүүхдэд тооцож эхчүүдэд сар бүр мөнгө олгодог болмоор байна. Эх орондоо том үйлс бүтээж буй хүмүүс шүү эхчүүд бол. Эсхүл одон олгох үед 4-өөс дээш хүүхдийн урамшуулал болгож нэг удаа 5 сая төгрөг олгодог болох хэрэгтэй

0  |  0
DR. ADITYA(102.89.46.65) 2024 оны 05 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.89.46.65) 2024 оны 05 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
zochin(122.201.19.4) 2024 оны 05 сарын 13

Зулбасан бол яах юм, бүр мэдрэлтэд өгөх юмаа, үхсэн хүмүүст шагналыг нь нөхөж өгөх болжээ

0  |  0
Top