Хуульч Ч.Өнөрбаяр 10-р тойрогт нэр дэвших мандатаа авлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2024 оны 05 сарын 21

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болоход сар гаруй хугацаа үлдлээ. Хуульд зааснаар улс төрийн нам, эвсэл өнгөрсөн хоногт нэр дэвшигчдээ тодруулсан. Энэ дагуу улс төрийн хоёр дахь хүчин гэгддэг АН-ынхан ч тойргийн 78, жагсаалтын 48 нэр дэвшигчээ олон нийтэд зарласан.

Тухайлбал, УИХ-ын 10-р тойрог буюу Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт Хууль зүйн ухааны доктор /Ph.D/, АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр болон И.Мөнхжаргал, Х.Болормаа, Д.Бадарсан, Ц.Баатархүү, О.Баасанхүү нар нэр дэвших мандатаа журмын нөхдөөсөө авлаа.

Хууль зүйн ухааны доктор /Ph.D/, АН-ын дэд даргаар ажиллаж байгаа Ч.Өнөрбаярын хувьд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Эдинбургийн Их сургуулийн Хууль зүйн сургуулийн магистрантурыг төгсч, дэд профессор, профессорын зэрэг хамгаалсан. Шихихутуг, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багшийн ажлаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, улмаар Төрийн алба руу шилжин ажилласан. Ингэхдээ Монгол Улсын бодлогыг зангидаж байдаг ҮАБЗ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, АТГ зэрэг анхаарал татсан байгууллагад томилогдон ажилласан залуу хуульч юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.192) 2024 оны 05 сарын 23

Элбэгдорж, Хурц нарын шадар ойрын хүн

0  |  0
зочин(66.181.183.168) 2024 оны 05 сарын 22

энэ гарахуу даа мэдэхгүй юм даа өөрөө л давхиад байхаас биш дэмжих хүн байхгүй дээ

0  |  0
сонгогч (202.9.47.51) 2024 оны 05 сарын 21

алуурчин элбэгдоржийг дэмждэг, шүтдэг гэхээр чи хэн болж таарах вэ???

1  |  0
АРД(202.9.40.197) 2024 оны 05 сарын 21

нэг хүн ч болов өөрт чинь өгөхгүй гэхээр манлай тэнийлээ

1  |  0
Top