ӨМНӨГОВЬ:Манай улсын 9 иргэн БНХАУ-аас их хэмжээний хар тамхи оруулж иржээ

Б.Цог | Zindaa.mn
2024 оны 06 сарын 06

Манай улсын 9 иргэн Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор их хэмжээний хар тамхи мансууруулах бодисыг БНХАУ-аас нүүрс тээвэрт явдаг том машинд нууж хилээр оруулж иржээ.

Дээрх гэмт хэргийг үйлдсэн иргэд хар тамхитай холбоотой гэмт хэрэгт удаа дараа шүүхээр ял шийтгүүлж байжээ.

Хар тамхины наймаанаас ашиг орлого олох зорилгоор БНХАУ, Турк улсаас иргэд синтетик төрлийн хар тамхи зөөвөрлөн ирж байгаа гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байгаа талаар албаныхан мэдээлж байна.

Орон нутгийн эх сурвалжийн мэдээллээр, Өмнөговь аймаг дахь Шивээ хүрэн, Гашуунсухайтын боомтоор нүүрсний экспорт хийдэг жолооч нар холын замд ядрах, физиологийн хувьд сульдах үед уг өөрчлөлтүүдээ даван туулахын тулд богино хугацаанд сэргээх үйлчилгээтэй синтетик төрлийн мансууруулах бодисыг хэрэглэдэг гэв.

Тээврийн жолооч нар очероо алдахгүйн тулд унтах эрхгүй, иймээс нойроо хүргэхгүйн тулд хар тамхи хэрэглэж донтогч болох эрсдэл үүсэж байна.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Анх энэ бодисыг нүүрс тээвэрлэдэг хятад жолооч нар хэрэглэдэг байсан бол 2008 оноос эхлэн монгол жолооч нар мэр сэр хэрэглэдэг болсон. Эхэндээ Ханбогд, Цогтцэций, Гурвантэсээс нүүрс тээвэрлэдэг жолооч нар хэрэглэдэг байсан. Энэ хэрээр хэрэглээ улам тэлж, тус аймгийн төвийн айлууд дээрх бодисыг худалдаалдаг болжээ. Тухайн бодис нь хүний биед сөргөөр хүчтэй үйлчлэл үзүүлж, булчин сулрах, хөлрөх, бие тавгүйтэх, сэтгэл санааны гүн хямралд орох, хий зүйл харагдуулах, нойргүйдэлд хүргэх гэх мэт шинж илэрч, хүний эд эрхтэнг нөхөн сэргэхгүйгээр үхжүүлж, тунгаа хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэдэг" гэлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(103.212.162.200) 2024 оны 06 сарын 07

удаа дараа гэсэн чинь юу гэсэн үг вэ новшнуудыг шууд цаазаар авах хэрэгтэй ш дээ

0  |  0
S(59.153.115.64) 2024 оны 06 сарын 06

S AWI80955877

0  |  0
Top